Иргэн Ц.Ундрах СБД-ийн 16 дугаар хорооны хуучин барилгыг 35 сая төгрөгөөр худалдан авчээ

Иргэн Ц.Ундрах СБД-ийн 16 дугаар хорооны хуучин барилгыг 35 сая төгрөгөөр худалдан авчээ

Нийслэлийн Өмч хувьчлах комиссын 2020 оны 11, 31 дүгээр тогтоолын дагуу 2020 оны 9 дүгээр сарын 7-ний өдрийн Өдрийн сонин, Өнөөдөр сонинд зарлагдсан  “Монгол шуудан” ХК-ийн 26 дугаар салбарын түрээсээр эзэмшиж буй байр, Сүхбаатар дүүргийн 16 дугаар хорооны Өрхийн эрүүл мэндийн төвийн хуучин барилгын нээлттэй дуудлагын худалдааг 2020 оны 9 дүгээр сарын 22-ны өдөр Нийслэлийн Засаг захиргааны IV дүгээр байранд зохион байгууллаа.

Иргэн Ц.Ундрах Сүхбаатар дүүргийн 16 дугаар хорооны Өрхийн эрүүл мэндийн төвийн хуучин барилгын дуудлагын худалдааны ялагч болж 35 сая төгрөгөөр тус байрыг хувьчилж авах эрхтэй боллоо.


Зөвлөмж!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд niitlel.mn хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл үлдээх

Таны мэйл хаягаар сэтгэгдэл бичигдэнэ.