47-р сургуулийн “цайны газар”-ын түрээслэгчийг сонгон шалгаруулна

47-р сургуулийн “цайны газар”-ын түрээслэгчийг сонгон шалгаруулна

Сонгон шалгаруулалтын дугаар: 47-ЕБС/ЦГ-2020

  Түрээслэх цайны газрын талбайн хэмжээ: 86м2   

1.  Сонгон шалгаруулалтад оролцогч нь дараах шаардлагуудыг хангаж, битүүмжилсэн материалыг жагсаалтын дагуу ирүүлнэ.

Үүнд:

1.    Аж ахуйн нэгжийн гэрчилгээний хуулбар, наториатаар баталгаажуулсан байх.

2. Түрээсийн төлбөр төлөх үйл ажиллагааг эхлүүлэх санхүүгийн чадварыг дараах баримт бичгээр нотолно.

Харилцагч банкны дансны хуулга /Сүүлийн 1 жилийн байдлаар/, Дансны үлдэгдэл нь “Цайны газар”-ын үйл ажиллагааг эхлүүлэх чадамжтай байх.

Санхүүгийн тайлан /2020 оны эхний хагас жилийн тайлан/

3.  Сонгон шалгаруулалтад оролцогч аж ахуй нэгж нь цайны газрын чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг, туршлагатай байх. /Холбогдох нотлох баримт болгон гэрээний хуулбар, өмнөх байгууллагын үйл ажиллагааны алдаа дутагдал, доголдол, гаргаж байгаагүй талаар тодорхойлолт/

4. Түрээслэх хөрөнгийн ашиглалт, хамгаалалтыг хэрхэн сайжруулах тухай үндэслэлтэй төсөл, төсвийн тооцоо.

5    Шүүхийн шийдвэрийн тодорхойлолт.

6.   Цайны газрын үйл ажиллагааг эрхлэхэд шаардагдах тоног төхөөрөмжийн жагсаалт, техникийн үзүүлэлт. /фото зургаар баталгаажуулах/

7. Цайны газрын үл ажиллагааг эрхлэгчийн ажиллах хүчний тодорхойлолт, жагсаалт, мэргэжлийн үнэмлэхний хуулбарыг нотариатаар баталгаажуулсан байх. /Хоол зүйч, технологичийн аль нэг заавал байх, мөн нийтийн хоолны тогоочтой байх/.

8.   Хоолны цэс, үнийн санал болон танилцуулга, технологийн карт.

9.  Цайны газрыг түрээслэх ашиглалтын зардал ороогүй дүнгээр нэг метр квадрат талбайн түрээсийн үнийн санал.  /Доод үнийн дүн-10000 төгрөгөөс дээш/

Сонгон шалгаруулалтын материалыг 2020 оны 10-р сарын 21-ны өдрийн 10 цагт 00 минутаас өмнө Баянгол дүүргийн 19-р хороонд байрлах Нийслэлийн ерөнхий боловсролын 47-р сургуульд байрлах сонгон шалгаруулалтын комисст ирүүлнэ үү. 

                              Зөвхөн шалгарсан аж ахуй нэгжид хариу мэдэгдэнэ.

          Жич: Сургуульд ямар нэгэн тоног төхөөрөмж, сандал ширээ байхгүй болно.


Зөвлөмж!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд niitlel.mn хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл үлдээх

Таны мэйл хаягаар сэтгэгдэл бичигдэнэ.