Тусгай үүрийн онгоц Сиатл-Улаанбаатар чиглэлд нисэх нь тодорхойгүй байна

Тусгай үүрийн онгоц Сиатл-Улаанбаатар чиглэлд нисэх нь тодорхойгүй байна

Улсын Онцгой комисс /УОК/-ын шийдвэрийн дагуу Сөүл-Улаанбаатар чиглэлийн тусгай үүргийн онгоц өнөөдөр /2020.10.19/ хөөрнө. УОК-ын  шийдвэрийн дагуу энэ сард 11 удаагийн нислэг үйлдэхээр төлөвлөсний дагуу Нурсултан, Сөүл рүү таван нислэг, Токио руу нийт  долоон  удаагийн нислэг үйлдээд  байна.

Тодруулбал,

  • Аравдугаар сарын 4-нд Нурсултан-Улаанбаатар чиглэлийн тусгай үүргийн  онгоцоор  160 иргэн ирсэн.
  • Аравдугаар сарын 8-нд  Сөүл-Улаанбаатар чиглэлийн тусгай үүргийн онгоцоор 264 иргэн ирсэн
  • Аравдугаар сарын 10-нд Токио-Улаанбаатар чиглэлийн тусгай үүргийн онгоцоор   259 иргэн ирсэн
  • Аравдугаар сарын 12-нд Сөүл-Улаанбаатар чиглэлийн тусгай үүргийн онгоцоор 135 иргэн ирсэн
  • Аравдугаар сарын 16-нд  Сөүл-Улаанбаатар чиглэлийн  транзит тусгай үүргийн онгоцоор 149 иргэн ирсэн.
  • Аравдугаар сарын 17-нд Сөүл-Улаанбаатар чиглэлийн тусгай үүргийн онгоц 115 иргэн  ирсэн.
  • Аравдугаар сарын 18-нд Сөүл-Улаанбаатар чиглэлийн тусгай үүргийн онгоцоор 193 иргэн ирсэн.

ЦААШИД ХИЙГДЭХ НИСЛЭГҮҮД

  • Аравдугаар сарын 20-нд Сөүл-Улаанбаатар
  • Аравдугаар сарын 23-нд Франкфурт-Улаанбаатар чиглэлд тус, тус нислэг үйлдэх бол Сиатл-Улаанбаатар чиглэлийн нислэгийн хугацаа тодорхойгүй байна.

 


Зөвлөмж!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд niitlel.mn хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл үлдээх

Таны мэйл хаягаар сэтгэгдэл бичигдэнэ.