Д.Хурц-Эрдэнэ, Ц.Доржсүрэн, Г.Бат-Эрдэнэ нарт оногдуулсан ялыг хэвээр үлдээв

Д.Хурц-Эрдэнэ, Ц.Доржсүрэн, Г.Бат-Эрдэнэ нарт оногдуулсан ялыг хэвээр үлдээв

Улсын Дээд шүүхийн хяналтын шатны эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар Д.Хурц-Эрдэнэ, Ц.Доржсүрэн, Г.Бат-Эрдэнэ нарт холбогдох хэргийг шүүгдэгчид, тэдний өмгөөлөгчдийн гаргасан гомдлын дагуу 2020 оны 11 дүгээр сарын 6-ны өдөр хянан хэлэлцээд анхан болон давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж шийдвэрлэлээ.

Дээрх нэр бүхий  шүүгдэгчид бүлэглэн Өвөрхангай аймгийн Хархорин сумын нутагт иргэн Н-ын гэрт нэвтэрч, хутгыг зэвсгийн чанартай хэрэглэн “Ямандаг”, “Дамдинчойжоо” бурхдыг дээрэмдсэн, Д.Хурц-Эрдэнэ нь Баянзүрх дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэрт албан үүргээ гүйцэтгэж яваа хууль сахиулагчийг хүч хэрэглэн эсэргүүцсэн гэмт хэрэгт холбогджээ.  

Өвөрхангай аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх дээрх хэргийг 2020 оны 5 дугаар сарын 25-ны өдөр хянан хэлэлцээд шүүгдэгчдийг бүлэглэж бусдын эд хөрөнгийг илээр, хүч хэрэглэн, хүч хэрэглэхээр заналхийлж, зэвсгийн чанартай зүйл хэрэглэж дээрэмдэх гэмт хэрэг үйлдсэн,  Д.Хурц-Эрдэнийг зэвсгийн чанартай зүйл хэрэглэж, хууль сахиулагчийг албан үүргээ биелүүлэхтэй нь холбогдуулан хүч хэрэглэж эсэргүүцсэн гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож, Д.Хурц-Эрдэнэд 9 жил хорих, Ц.Доржсүрэн, Г.Бат-Эрдэнэ нарт тус бүр 8 жил хорих ял оногдуулсан байна.

Өвөрхангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх уг хэргийг 2020 оны 9 дүгээр сарын 2-ны өдөр хянан хэлэлцээд анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж шийдвэрлэжээ.


Зөвлөмж!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд niitlel.mn хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл үлдээх

Таны мэйл хаягаар сэтгэгдэл бичигдэнэ.