Увс аймагт хөл хорио тогтоолоо

Увс аймагт хөл хорио тогтоолоо

Увс аймгийн Онцгой комиссын шийдвэрээр Увс аймгийн хэмжээнд 2020 оны 11-р сарын 14-нийг хүртэл сургууль цэцэрлэг, коллеж, их дээд сургууль үйл ажиллагааг зогсоолоо.

Түүнчлэн олон нийтийг хамарсан бүх төрлийн үйл ажиллагаа, сургалт семинар, хурал зөвлөгөөн болон барааны зах, бар, караоке, PC тоглоомын газруудыг түр хугацаанд хаах шийдвэрийг гаргасан байна.

Шаардлагагүй бол олон нийтийн газраар явахгүй байхыг анхаарууллаа. Коронавирусийн халдвар илэрсэн олон улсын ачаа тээврийн жолооч эхнэрийн хамт энэ сарын -нд UB паласт дуучин Д.Дэмбэрэлнямбуугийн Хархан нүдэн тоглолтыг үзсэн юм. Дуучин Д.Дэмбэрэлнямбуу нь Увс аймгийн Тэс сумынх бөгөөд нутаг нэгтнүүд нь мөн адил нийслэл хотод ирж тоглолт үзсэн гэх мэдээлэл байна. 

Эх сурвалж: Увс аймгийн Онцгой комисс


Зөвлөмж!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд niitlel.mn хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл үлдээх

Таны мэйл хаягаар сэтгэгдэл бичигдэнэ.