COVID-19: Халдвар авсан жолооч хаагуур явсан вэ?

COVID-19: Халдвар авсан жолооч хаагуур явсан вэ?

Алтанбулаг боомтоор орж ирсэн, тусгаарлалтад 21 хоног байж байгаад гарсан олон улсын тээврийн жолооч болон гэр бүлийн хүнээс нь коронавирусийн халдвар илэрсэн. Иймээс Улсын онцгой комисс шөнө яаралтай хурал зарлаж,  нийслэлээс орох, гарах хөдөлгөөнийг хязгаарлаж, 3 хоногийн хугацаанд сургууль, цэцэрлэгийг хаах шийдвэр гаргасан байна. 

Тодруулбал, Улсын онцгой комиссын шийдвэрт, Коронавиусийн халдварын цар тахлаас урьдчилан сэргийлэх зорилгоор нийслэлээс хот хоорондын зорчигч тээвэр болон хувийн тээврийн хэрэгсэл, орон нутгийн хуваарьт нислэг, суудлын галт тэрэгний хөдөлгөөнийг 2020 оны арваннэгдүгээр сарын 11-ны өдрийн 02.00 цагаас арваннэгдүгээр сарын 13-ны өдрийн 23.00 цаг хүртэл, Нийслэлийн бүх шатны боловсролын байгууллага, сургалтын төвийн үйл ажиллагааг мөн 3 хоног түр зогсоохоор болжээ.

  • Нийслэлээс гарах хөдөлгөөнийг хааж, орох хөдөлгөөнийг нээлттэй.
  • Улаанбаатараас бусад аймагт шатахуун түгээх, эмнэлгийн тусламж үзүүлэх, хүнс тээвэрлэх, буяны ажил зэрэгт явахаар бол Улаанбаатараас гаргах, ингэхдээ тодорхой асуумж, журмын дагуу гаргах юм байна.

Мөн нийтийн тээвэрт өглөө, орой ажлын цагаар тодорхой зохицуулалт хийхээр болсон байна. Тодруулбал,  өглөө 06.00-10.00 цаг, 17.00-21.00 цагийн хооронд буюу ажил ирэх, тарах үед иргэдэд үйлчилнэ. 

Эргэн сануулахад… өчигдөр Энхсаран сувилалд тусгаарлагдаж байсан бүх иргэнийг ХӨСҮТ- рүү шилжүүлж дууссан байна. Учир нь дээрх жолооч Энхсаран сувилалд тусгаарлагдаж байжээ. Мөн жолоочтой ойрын хавьтал болох 16 хүнийг тусгаарлаж, шинжилгээ авч байна.


Зөвлөмж!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд niitlel.mn хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл үлдээх

Таны мэйл хаягаар сэтгэгдэл бичигдэнэ.