УИХ-ын гишүүн Д.Өнөрболор: Надаар оролдоод байвал би ч бас зүгээр байхгүй шүү

УИХ-ын гишүүн Д.Өнөрболор: Надаар оролдоод байвал би ч бас зүгээр байхгүй шүү

Хаалганы цаадах улс төр

УИХ-ын гишүүн Д.Өнөрболор намынхаа бүлгийн хуралдаан дээр гэнэтхэн тэс хөндлөн орж ирж “Надаар оролдоод байвал би ч бас зүгээр байхгүй шүү. Сүүлийн үед хэвлэл мэдээллээр дамжуулан зорилготой юм явуулаад байна” хэмээн эзэнгүй хатуухан үг чулууджээ. Хэвлэл мэдээллийн хэрэгслүүдээр гишүүн Д.Өнөрболорыг шалгаж байна гэсэн мэдээлэл тархсантай холбоотойгоор бүлгийн хурал дээрээ тэрээр ийнхүү  бухимдангуй намынхаа нөхдөө гэнэтхэн хардсан бололтой юм.

Үүнээс хэдхэн хоногийн өмнө МАН-ын бүлгийн дарга Д.Тогтохсүрэнгээс сэтгүүлчид УИХ-ын гишүүн Д.Өнөрболорыг цагдаа дээр шалгагдаж байгаа эсэх талаар тодруулан асуухад Д.Тогтохсүрэн : -Хэн ч гомдол гаргаж хэнийг ч шалгуулж болно. Өнгөрсөн долоо хоногт гэхэд Д.Өнөрболорыг шалгаж байна гэсэн мэдээлэл тархсан. Өөрөө ч ийм мэдээлэл гарлаа. Та тодруулж өгөөч гэсэн. Энэ талаар АТГ-аас асуусан. Шалгагдаж байгаа асуудал байхгүй гэсэн байна лээ. Шалгагдах асуудал нь өөрөө нээлттэй” гэсэн хариултыг өгч байжээ.

Д.МӨРӨН


Зөвлөмж!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд niitlel.mn хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл үлдээх

Таны мэйл хаягаар сэтгэгдэл бичигдэнэ.