Дээд шүүх хурлуудаа товложээ

Дээд шүүх хурлуудаа товложээ

Дээд шүүх хурлуудаа товложээ 1 минут 0ХуваалцахЖиргэх

Дээд шүүх хурлуудаа товложээ Улсын Дээд шүүх Гамшгаас хамгаалах өндөржүүлсэн болон бүх нийтийн бэлэн байдлын үед ажиллах журмаа саяхан батлан гаргасан юм. Журмын дагуу шүүх хуралдааны бэлтгэл ажлыг хийж, ирэх долоо хоногоос шүүх хурлуудаа товлон зарлаж эхэлжээ. Дээд шүүхийн Захиргааны хэргийн танхим ирэх даваа гаригт буюу 12 дугаар сарын 7-нд хуралдаж, нийт 11 хэргийг хянан хэлэлцэх болсон байна. Харин 12 дугаар сарын 9-нд болох Иргэний хэргийн танхимын шүүх хуралдаанаар 12 хэргийг хэлэлцэнэ. Эрүүгийн хэргийн танхимын шүүх хуралдаан 12 дугаар сарын 11-ний баасан гаригт болох товтой байгаа гэнэ. Бүх нийтийн бэлэн байдлын үед хэргийн оролцогчид, өмгөөлөгчид хяналтын шатны шүүх хуралдаанд цахимаар оролцох юм байна.


Зөвлөмж!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд niitlel.mn хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл үлдээх

Таны мэйл хаягаар сэтгэгдэл бичигдэнэ.