Даваа гаригт 15 мянган иргэн цахим татварын үйлчилгээ авчээ

Даваа гаригт 15 мянган иргэн цахим татварын үйлчилгээ авчээ

Монголын татварын алба үйл ажиллагаагаа 100 хувь цахим хэлбэрт шилжүүлэн хэвийн ажиллаж, нийтдээ 92 чиг үүргийг хэрэгжүүлдгээс  чухал шаардлагатай 17 чиг үүргийг хэрэгжүүлэх “Үйл ажиллагааны тасралтгүй байдлын төлөвлөгөө” гарган үйлчилгээ үзүүлж байна. 

Татварын орлогын гүйцэтгэлийн мэдээ /2020.12.07/

Өнгөрсөн 24 цагийн байдлаар 6629 татвар төлөгчөөс 2,2  тэрбум төгрөгийн татварын орлого төсөвт оржээ.  Үүнээс улсын төсөвт 1,5  тэрбум төгрөг, Нийслэл, дүүргийн төсөвт 340 сая төгрөг, аймгийн төсөв, сумын төсөвт 347 сая төгрөгийн татварын орлого оржээ. 

Өнөөдрийн татвар төлөгчдөөс хамгийн их  буюу  332 сая төгрөгийн татварыг “ЗУНМЕН” ХХК төлжээ. 

Цахим тайлан

Гуравдугаар улиралын ААНОАТ-ын тайлангаа аж ахуйн нэгжүүд  100 хувь ирүүлжээ. Харин НӨАТ-ын 11 дүгээр сарын тайлангийн ирц 10,3  хувьтай байна.  ХХОАТ-ын тухай хуулийн дагуу  Суутган -1 тайлангийн мэдээний ирц 57,2 хувьтай байна. 

Цахим үйлчилгээ

 Өнгөрсөн 24 цагт   15509 иргэн цахимаар татварын үйлчилгээ авсан байна. Тодруулбал, шинээр татвар төлөгчөөр 4 аж ахуйн нэгж, 3200 хувь хүн бүртгүүлж, 2262 хүсэлт нэмж ирүүлснээр бэлэн байдлын үед татварын албанд 10275  хүсэлт ирж үүнээс 8236 хүсэлтийг шийдвэрлэжээ.  Лавлагаа тодорхойлолтыг 809 хуулийн этгээд, 979 иргэн авчээ. 

Утсаар зөвлөгөө өгөх 1800-1288 дугаарт ирсэн дуудлагын дагуу 1626 иргэн хандснаас 1595 татвар төлөгчид зөвлөгөө өгч, аймаг, нийслэл дүүргийн татварын албад өөрийн албан ёсны цахим хаягаар иргэдэд үйлчилгээ үзүүлэн ажиллаж байна. 


Зөвлөмж!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд niitlel.mn хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл үлдээх

Таны мэйл хаягаар сэтгэгдэл бичигдэнэ.