ТЕГ-аас “Өдрийн шилдэг татвар” төлөгчдийг тодруулж байна

ТЕГ-аас “Өдрийн шилдэг татвар” төлөгчдийг тодруулж байна

Бүх нийтийн бэлэн байдлын зэрэгт шилжсэн энэ үед Монголын татварын алба үйл ажиллагаагаа 100 хувь цахим хэлбэрт шилжүүлэн хэвийн ажиллаж байна. Ингэхдээ иргэн ААН-үүд   www.etax.mta.mn сайтаар нэвтэрч татварын тайлангаа өдөр, цаг харгалзахгүй цахимаар илгээх боломжтой.

Тухайлбал энэ амралтын өдрүүдэд 3000 гаруй ААН-д татвар төлж, тайлан мэдээллээ илгээсэн байна. Иймд Татварын Ерөнхий газраас  “Өдрийн шилдэг татвар” төлөгчийг тодруулж байгаа бөгөөд амралтын өдрүүдэд Монголросцветмент ТӨҮГ, Монпорд ХХК, Ихтайхар ХХК, Азтранс ХХК-иуд шилдэг татвар төлөгчөөр нэрлэгджээ.

Эргэн сануулахад… Татварын алба 92 чиг үүргийг хэрэгжүүлдгээс  цар тахлын хөл хорионы энэ өдрүүдэд 17 чиг үүргийг хэрэгжүүлэх “Үйл ажиллагааны тасралтгүй байдлын төлөвлөгөө” гарган иргэн, ААН-үүдэд үйлчилгээ үзүүлж байна.


Зөвлөмж!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд niitlel.mn хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл үлдээх

Таны мэйл хаягаар сэтгэгдэл бичигдэнэ.