Харвардын 75 жилийн судалгаа нь хүний аз жаргалын нууцыг нээжээ

Харвардын 75 жилийн судалгаа нь хүний аз жаргалын нууцыг нээжээ

Харвардын 75 жилийн судалгаагаар хүний аз жаргалын хамгийн чухал хүчин зүйл юу болохыг тодорхойлжээ.    Та бидний хайгаад, хүсээд байдаг  аз жаргал чухам юу вэ.

    Харвардын судалгааны баг  75 гаруй  жилийн хугацаанд 2 бүлгийн эрэгтэй хүний хөгжлийг судалж байж,  аз жаргалын нууцыг хайж.

      TED талк-д судалгааны багийн захирал, сэтгэл судлалын эмч Robert Waldinger ярихдаа аз жаргалтай амьдрах гол нууцыг олсон гэж маш итгэлтэй  хэлсэн юм.

  Тэрээр “75 жилийн турш явуулсан энэхүү судалгаанаас олж авсан хамгийн тод үр дүн бол “Сайн харилцаа нь биднийг илүү аз жаргалтай, эрүүл чийрэг байлгадаг” нь тогтоогдсон гэсэн юм. Энэ нь та хэдэн найзтай, тэдний тоо хэд байхаас хамаарахгүй бөгөөд энгийн харилцаанаас илүү гүн, дотно харилцааг хэлж байгаа.

  Тодруулбал, өөр хүнтэй байх нь бидний мэдрэлийн системийг тайвшруулж, тархины эрүүл мэндийг дэмжиж, сэтгэлийн зовиурыг бууруулдаг болохыг судалгаа харуулав. Судалгааны дүнгийн бас нэг гайхмаар зүйл нь  ганцаардаж байгаа хүмүүс бие махбодийн эрүүл мэнд эрт муудаж, нас барах магадлал өндөр байдгийн тодорхойлжээ.

“Энэ бол зөвхөн таны найз нөхдийн тоо биш бөгөөд чин сэтгэлээсээ харилцаатай эсэхээс үл хамаарна” гэж Валдингер хэлэв. “Таны ойр дотно харилцааны чанар л чухал юм.”   Чиний хичнээн их нэр хүндтэй байх энд ямар ч хамаагүй, хамгийн гол асуудал нь өөрийн жинхэнэ  мөн чанар үзэл бодол бусадтай шударга итгэлтэй харилцаатай байх нь гол аз жаргалын үзүүлэлт болохыг тогтоосон байна.   Тиймээс хамгийн сайн ойлголцдог хүнээ олж, тэд танд хэр чухал болохыг  сануулаарай.   Ийм чухал, дотно харилцаа  таны амийг аварч магадгүй юм байна шүү.

Энэ бол өөртөө үнэнч байж, урт удаан, эрүүл, аз жаргалтай амьдрахын нууц ердөө л  бусадтай сайхан харилцах, чин сэтгэлээсээ харилцаа тогтоох л юм байна.


Зөвлөмж!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд niitlel.mn хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл үлдээх

Таны мэйл хаягаар сэтгэгдэл бичигдэнэ.