Мбаппегийн наймааны нарийн ширийн ба Football Leaks-ийн дэлгэсэн нууц баримт

Мбаппегийн наймааны нарийн ширийн ба Football Leaks-ийн дэлгэсэн нууц баримт
[cmsmasters_row data_shortcode_id=”n8nm3pa6k” data_padding_bottom_mobile_v=”0″ data_padding_top_mobile_v=”0″ data_padding_bottom_mobile_h=”0″ data_padding_top_mobile_h=”0″ data_padding_bottom_tablet=”0″ data_padding_top_tablet=”0″ data_padding_bottom_laptop=”0″ data_padding_top_laptop=”0″ data_padding_bottom_large=”0″ data_padding_top_large=”0″ data_padding_bottom=”50″ data_padding_top=”0″ data_bg_parallax_ratio=”0.5″ data_bg_size=”cover” data_bg_attachment=”scroll” data_bg_repeat=”no-repeat” data_bg_position=”top center” data_color=”default” data_bot_style=”default” data_top_style=”default” data_padding_right=”3″ data_padding_left=”3″ data_width=”boxed”][cmsmasters_column data_width=”1/1″ data_shortcode_id=”500gnyrw9″ data_animation_delay=”0″ data_border_style=”default” data_bg_size=”cover” data_bg_attachment=”scroll” data_bg_repeat=”no-repeat” data_bg_position=”top center”][cmsmasters_text shortcode_id=”zw8issmcz” animation_delay=”0″]

Football Leaks-ийнхэн байсхийгээд хөлбөмбөгийн хорхойтнуудад клуб болон тоглогчдын нууцаас цочтол дэлгэдэг араншинтай билээ.  Энэ удаад тэдний олж мэдсэн олон нууцаас нэгийг онцлоё.

Энэ бол “Монако”-гоос “Парис Сен-Жермейн”-д Килиан Мбаппе хэрхэн очсон тухай санхүүгийн нууц баримтууд болон нарийн ширийн асуудлууд юм. Бид хөлбөмбөгийн тоглолтыг хардаг болохоос биш хөшигний цаана, ялангуяа наймаа хэрхэн явагддагийг мэддэггүй. Тэгвэл энэ нийтлэл наймааны зах зухаас ойлгуулах биз ээ.

Килиан Мбаппег 14 настай байхад буюу 2012 оны арванхоёрдугаар сард “Монако” түүний тухай анхны мэдээллээ тэмдэглэж байжээ. Тэр үед Францын хамгийн алдартай хөлбөмбөгийн академи буюу Клэрфонтэнд Мбаппе бэлтгэл хийж эхлээд байлаа. Түүний мөрөөдөл нь Испанийн “Реал Мадрид”-д очих.

Килианы аав нь хөлбөмбөг тоглож явсанаас гадна орон нутгийн “Бонди” багийн дасгалжуулагч. Харин ээж нь мэргэжлийн гандболчин учир спортын ертөнцийн нарийн ширийнийг мэддэг хүмүүс.

2013 оны гуравдугаар сард Килиан Мбаппегийн аав буюу агент Уилфрид “Монако”-той яриа хэлэлцээр хийхээр анх удаа тийш зорьжээ.  Энэ уулзалтын өмнө “Монако”-гийн төлөөлөгчдөд ерөнхий захирал Вадим Васильев “Наад хүү чинь их авъяастай, ирээдүйтэй шүү. Ажлаа бүтээх талаас нь хичээгээрэй” гэсэн чиглэл өгсөн байна.

Ингээд дөрвөн сарын дараагаар “Монако” Мбаппег авахдаа гэрээ байгуулсны шанд 400 мянган евро урамшуулалд хүртээв. 14 настай хөвгүүний хувьд бол асар их мөнгө гэдэг ойлгомжтой. Харин сарын цалинг нь 600-700 еврогоор тогтжээ. Өнөөдрийн ханшаар бол 2.4 сая төгрөг орчим гэсэн үг.

Мбаппе бол асуудал гаргадаггүй үлгэр жишээ хөвгүүн. Гэхдээ нэг сул тал нь хамгаалалтад буцаж тусалдаггүй гэх хар тэмдэглэгээтэй. Гэхдээ 16 настай хэрнээ 19 хүртлэх насны багт тоглодог хүүг хамгаалалтад тусалсангүй гэж баалах нь илүүц мэт.

Мбаппе 16 нас хүрсний дараагаар мэргэжлийн хөлбөмбөгчийн анхны гэрээгээ хийх цаг тулж, дайн эхэлсэн гэж хэлж болно. Килианы аав тэнэг хүн биш тул хүүгийнхээ авъяас чадвар, ирээдүйг баримжаалж, ямар үнэ хүрч болохыг ч нарийн тооцсон байлаа. “Монако”-гийнхон ч сүрхий хэрсүү хүмүүстэй тулснаа ойлгож байв. “Хүүгийн авъяас чадварыг маш сайн мэдэж буй болохоор тэд гэрээ хийх гэж яарахгүй байна. Тэгж байтал өөр багаас илүү сонирхолтой, ашигтай санал ирнэ гэдгийг мэдэж байгаа нь гарцаагүй” гэж Васильев тэр үед тайландаа тэмдэглэжээ.

Ингээд 2015 оны арванхоёрдугаар сар гарлаа. Леонардо Жардим 17 настай Килианыг гараанд гаргах болов. Ингэснээр клубынхээ түүхэнд хамгийн залуудаа гоол оруулсан тоглогч боллоо. Гэвч Килианы аав Уилфридийн сэтгэл ханасангүй. Хүүгээ илүү олон минут тоглох ёстой гэж зүтгэнэ.

2016 оны эхээр хоёр тал зөрчилдөж эхлэв. “Монако” зунаас өмнө амжиж гэрээ хийхгүй бол их авъяасыг үнэгүй алдчих гээд адгажээ. Европын том багууд нөхцөл байдлыг ажиглаж, боломж олдмогц шүүрч авахад бэлэн анана. Ийм байдалд Вадим Васильев түгшиж, тэвдэж эхэллээ. Ямар аргаар гэрээнд гарын үсэг зуруулах вэ? гэж бодож бодож эцэст нь тулгалт хийхээр шийдэв. “Хэрвээ гэрээ хийхгүй бол залуучуудын баг руу буцаана. Нэгдүгээр багт тоглуулахгүй” гэсэн хатуу байр суурь Васильев хэлсэн байна.

Гэтэл Уилфрид энэ урхинд унажээ. Түүний хувьд тамирчин хүн байнга тоглох ёстой. Гэхдээ залуучуудын багт биш нэгдүгээр багт, үргэлж олны нүдний өмнө байх ёстой байлаа. Энэ сэжмийг л Васильев олж атгаж чадсан аж. Ингээд Уилфрид зөвшөөрлөө. Гэвч хүүг минь гараанд байнга гаргах ёстой гэдэг шаардлагаа тавихаа мартсангүй. “Монако” энэ шаардлагыг биелүүлэх ёстой эсэхийг хуульчаас хүртэл асуужээ. Гэтэл хуульч “10 жил лигийн тамирчдын гэрээтэй зууралдахдаа анх удаагаа ийм шаардлага сонсож байна” гэжээ. Гараанд заавал гарах ёстой гэдэг нь дасгалжуулагчийн чөлөөтэй сонголт хийх эрхийг зөрчиж, тактик өөрчлөхөд тээг дарамт болно гэж хуульч хэлэв.

Гуравдугаар сарын 3-нд гэрээг эцэслэн тогтох өдөр байлаа. Мбаппегийн гэр бүлийнхнийг авчруулахаар Васильев хувийн нисдэг тэргээ илгээжээ. Тэр нисдэг тэргээр Килиан аав, ээж болон үеэл ахынхаа хамт Монакод ирсэн байна. Эхлээд клубын удирдлага гэрээ байгуулсны шан болгож 300 мянган еврогийн урамшуулал олгох гэсэн ч зөвшөөрөөгүй тул яриа хэлэлцээр хийсний эцэст 3 сая евро дээр тогтлоо. Үүнээс гурав хоногийн дараагаар гэрээг албан ёсоор үзэглэжээ. Гэрээний дагуу нэг жилийн 1 сая еврогийн цалин олгох болов. Гэхдээ үүнээс шимтгэлд 50 хувийг нь авчих учир гар дээр 500 мянган евро очихоор байлаа. “Монако” ийм гэрээ хийсэндээ огт харамсахааргүйгээр тэр жилдээ лигтээ түрүүлсэний зэрэгцээ Аваргуудын лигийн шөвгийн дөрөв хүртэл цойлсон билээ.

2017 оны зун Килиан Мбаппегийн аав буюу агент Уилфрид гэрээг сайжруулахыг шаарджээ. Түүний шаардлагаар бол цалинг 16 дахин нэмэх буюу гар дээр цэвэр 8 сая еврогийн цалин ирэхээр гэрээ байгуулах ёстой байв. Энэ нь Радамель Фалькаогийн цалинтай яг тэнцэнэ гэсэн үг. Харин шимтгэлийг “Монако” төлөх ёстой гэж Уилфрид тулгажээ.

“Монако”-гийн тэвчээрийн хязгаар дахь утаснууд тасарч, Испанийн “Реал Мадрид”-тай наймаа ярьж эхэллээ. Зургаадугаар сарын 20-нд хоёр клуб 180 сая евро дээр үнийг тогтов. Ингээд санаа амраад байтал Испанийн хуулийн өвөрмөц тогтолцооны улмаас “Монако” 34 сая еврог шимтгэлд төлөх ёстойг хуульчид олж мэджээ. Гэтэл Монте-Карлогийн клубынхэн нэмээд нэг ч евро төлөх санаагүй байлаа. Энэ талаар Мадридын клубт дуулгатал тэр шаардагдаад буй 34 сая еврог нэмж төлөхийг зөвшөөрөөд нийтдээ 214 сая евро гаргая гэжээ.

Ийм яриа өрнөж байх зуур Уилфрид аль хэдийнэ Флорентино Перестэй нүүр тулаад суучихсан мөнгө ярилцаж байв. Жаахан бүдүүлэг шулуухан ч харилцсан аж. Түүний санаа нэг зүйлд зовж байж. Роналдо, Бэйл, Бензема нарын дээд зэрэглэлийн довтолгооны тоглогчидтой багт хүү нь очоод гараанд гарахгүй зэврэхвий гэж айдас болгоомжлол түүнийг зовоожээ. Хүүгийнхээ цалинг жилийн 14 сая евро байх ёстой гэж тулгасны зэрэгцээ ПСЖ-ийнхэн их ашигтай гэрээ санал болгоод байгааг ч ярианы завсар зориуд дурьдсан байна.

“Реал Мадрид”-ынхны хувьд хичнээн баян ч гэсэн 214 сая евро гэдэг асар их мөнгө тул Гарет Бэйлийг яаж ийж байгаад зараад зарим мөнгийг нь ч болтугай ольё гэж шийджээ. Гэвч Бэйлийг мөнгийг нь төлөөд авчих баг байдаггүй. Ийнхүү ацан шалаанд орчихоод байж байтал Уилфрид гэнэтхэн хүүгээ Парисын багт очихоор болсныг дуулгав.

Неймарын төлөө 222 сая евро гаргаж, хөлбөмбөгийн ертөнцийг тэр чигээр ангайлгасан наймааны дараагаар Килиан Мбаппег 180 сая еврогоор авчих хөрөнгө Арабын эздэд нь байсан ч санхүүгийн фэйр-плейг зөрчих тул зээллэг юмуу төлбөрийг хэд хувааж төлөх талаар ярих ёстой болов.

ПСЖ-ийн төлөөлөгчтэй анх уулзахдаа Уилфрид таван жилийн 50 сая еврогийн гэрээ шаардав. Мөн үүн дээр гэрээ хийсний урамшуулалд 5 сая евро авья гэжээ. Тэр 50 сая бол гар дээр нь цэвэр очих мөнгө. Харин шимтгэлийг Парисын баг өөрсдөө төлөхөөр болсон байна.

ПСЖ-ийнхэн эхний жилдээ буюу 2017/18 оны улиралд 7 сая, 2018/19 оны улиралд 9.3 сая еврогийн цалин өгөхөөр тохироод удаахь жилүүдэд цалинг нь тус бүр нэг саяар нэмэхээр гэрээнд заая гэв. Ингээд Мбаппе Францын хөлбөмбөгийн түүхэн дэх хамгийн өндөр цалинтай хөлбөмбөгчдийн аман хүзүүнд буюу ганцхан Неймарын ар дээр бичигдэх боллоо.

Үүгээр яриа дууссангүй ээ. Уилфрид дараахь нэмэлт шаардлагуудыг тавьжээ.

  1. “Алтан бөмбөг” гардвал Килианы цалинг жилийн 30 сая евро болгох.
  2. Нэгдүгээр лигт түрүүлбэл 400 мянган еврогийн урамшуулал олгох.
  3. Жилдээ 50 цаг хувийн нисдэг тэргээр үйлчлүүлэх.
  4. Ойрын гурван жилд өөр баг илүү өндөр цалин амлабал зайлшгүй зарах.
  5. ПСЖ-ийн бэлтгэлд хүүгээ харах, тусгай бэлтгэл өөрөө хийлгэхийг зөвшөөрөх.
  6. “Бонди” клубын стадионыг сэргээн засах… гэсэн шаардлагууд тавьсан байна.

Үүнээс ПСЖ хүүгийнхээ бэлтгэлийг хүссэн үедээ очиж харахыг нь зөвшөөрч, бусдад нь татгалзжээ. Гэхдээ гэрийн үйлчлэгч, жолооч, бие хамгаалагчид олгох цалинг даахаа мэдэгдсэн байна.

Одоо мөнгөө хэрхэн “Монако”-д төлөх асуудлыг шийдэх ёстой боллоо. “Монако” тоглогчоо зарсан ч гэсэн эхний улиралд зээллэгээр үнэгүй буцаан аваад, дараа зун нь 145 сая евро төлөх, мөн үүн дээр нэмж 35 сая еврогийн урамшуулал авах хувилбарыг санал болгожээ. Ингээд бараг тохирчихоод байтал дахиад тооцоогүй зүйлс гарч эхлэв.

Наймдугаар сарын 19. ПСЖ наймааны үнийг буулгахын тулд тоглогч оролцуулах санал гэнэт гаргажээ. “Монако”-д дөрвөн жилийн дотор 140 сая евро бэлнээр төлье гэсэн хэрнээ эхний жилдээ 10 сая евро өгөөд дээр нь 40 саяд тоглогч өгье гэсэн байна. Васильев энэ саналыг хүлээж авч болох зүйл гэж үзээд Юлиан Дракслерийг авья гэж. Гэтэл ПСЖ Лукас Моураг өгөхийг хүсчээ. “Монако” бразил тоглогчийг авч болохгүй байлаа. Учир нь тэдний Европын бус тоглогч авах квот нь дүүрчихсэн байж.

Наймдугаар сарын 21. Энэ удаад Васильев тулгалт хийлээ. “180 сая евро бэлнээр төл. Маргааш оройн 18:00 хүртэл хариу хүлээнэ. Зөвшөөрөхгүй бол яриа хэлэлцээрийг хаагдсанд тооцьё” гэжээ. ПСЖ бодох хугацаа өгөхийг хүсээд дахиад Лукас Моураг өгөхийг хүссэн ч аанай л татгалзсан хариулт сонсчээ.

Наймдугаар сарын 27. ПСЖ-ээс дахин нэг санал хүргүүллээ. Жилийн зээллэгт 30 сая, үүн дээр 115 сая еврог 2020 он хүртэл төлж дуусгах, тэгээд 35 сая еврогийн урамшуулал өгье гэжээ. ПСЖ энэ саналыг өнөө шөнө дунд болтол бодоод эцсийн хариугаа өг гэсэн хариу тулгалт хийлээ. Шөнө дунд болоход жижиг сажиг асуудлуудаас болоод тохирч чадсангүй. “Мбаппе зээллэгээр нэг улирал тоглохдоо гэмтэх юмуу үхчихвэл нэг ч евро өгөхгүй шүү” гэж ПСЖ-ийнхэн хэлээд амжжээ. Хариуд нь “ПСЖ” 180 сая еврогоо даатгалд хамруулахыг санал болгожээ.

Наймдугаар сарын 29. Наймааны цонх хаагдахад 48 цаг л үлдлээ. ПСЖ-ийнхэн гэрээнд гадаадын Monegasque компани оролцвол татварт 33.3 хувийг төлөх ёстойг хуульчид олж мэдснээ дуулгалаа. Зээллэгийн 30 сая еврогийн 10 саяыг нь татварт төлөөд дөнгөж 20 сая евро л авахаа мэдсэн “Монако” дургүйцлээ илэрхийлж, татгалзав.

Харин Мбаппе энэ үед ПСЖ-ийнхний мөнгийг нь төлчихсөн зочид буудалд аав ээж хоёрынхоо хамт ирээдүйгээ хааш шийдэгдэхийг хүлээн суув. Уилфрид ялангуяа зүрх нь маш их түгшиж байв. Учир нь наймаа бүтэхгүй тийшээ хандаж магадгүй болоод байлаа.

Наймдугаар сарын 30. Наймааны цонх хаагдахад ганц хоног гаруйхны хугацаа үлджээ. Ажлын цаг дууссан ч 18:45-д Васильеваас ПСЖ-д цахим захидал ирэв. Тэр шинэ хувилбар санал болгожээ. Жилийн зээллэг үнэгүй, 2018 оны зун 90 сая евро бэлнээр, жилийн дараа 55 сая евро мөн бэлнээр тэгээд нэмэлт 35 сая еврогийн урамшуулал авья гэсэн байв. ПСЖ-ийнхэнд татгалзах зүйл байсангүй.

Наймдугаар сарын 31. Гэрээ бэлэн боллоо. ПСЖ-ийн төлөөлөгч Клэрфонтэнийн баазад яаран очиж, Дидье Дешам ч Килиан Мбаппед өдрийн хоолны дараагаар цаг хагасын чөлөө олголоо. Энэ цагт амжиж Килиан Мбаппе гэрээний эцсийн хувилбар дээр гарын үсгээ зурлаа. Наймааны цонх хаагдахад 14 цаг үлдсэн байлаа.

Р.Гэгээ

[/cmsmasters_text][/cmsmasters_column][/cmsmasters_row]


Зөвлөмж!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд niitlel.mn хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл үлдээх

Таны мэйл хаягаар сэтгэгдэл бичигдэнэ.