17 мянган татвар төлөгч цахимаар тодорхойлолт авчээ

17 мянган татвар төлөгч цахимаар тодорхойлолт авчээ

Бүх нийтийн бэлэн байдлын зэрэгт шилжсэн энэ үед Монголын татварын алба үйл ажиллагаагаа 100 хувь цахим хэлбэрт шилжүүлэн хэвийн ажиллаж, нийтдээ 92 чиг үүргийг хэрэгжүүлдгээс  чухал шаардлагатай 17 чиг үүргийг хэрэгжүүлэх “Үйл ажиллагааны тасралтгүй байдлын төлөвлөгөө” гарган үйлчилгээ үзүүлж байна.

Татварын орлогын гүйцэтгэлийн мэдээ /2020.12.08/

Өнгөрсөн 24 цагийн байдлаар 7144 татвар төлөгчөөс 15.3  тэрбум төгрөгийн татварын орлого төсөвт оржээ.  Үүнээс улсын төсөвт 13.6  тэрбум төгрөг, Нийслэл, дүүргийн төсөвт 1 тэрбум төгрөг, аймгийн төсөв, сумын төсөвт 800 сая төгрөгийн татварын орлого оржээ. 

Өнөөдрийн татвар төлөгчдөөс хамгийн их  буюу 7.4 тэрбум төгрөгийн татварыг “ТИЙСС МОНГОЛ” ХХК төлжээ. 

Цахим тайлан

Гуравдугаар улиралын ААНОАТ-ын тайлангаа аж ахуйн нэгжүүд  100 хувь ирүүлжээ. Харин НӨАТ-ын 11 дүгээр сарын тайлангийн ирц 21,9  хувьтай байна.  ХХОАТ-ын тухай хуулийн дагуу  Суутган -1 тайлангийн мэдээний ирц 57,3 хувьтай байна. 

Цахим үйлчилгээ

 Өнгөрсөн 24 цагт   13289 иргэн цахимаар татварын үйлчилгээ авсан байна. Тодруулбал, шинээр татвар төлөгчөөр есөн аж ахуйн нэгж, 884 хувь хүн бүртгүүлж,  2308  нэмж ирүүлснээр бэлэн байдлын үед татварын албанд 12583  хүсэлт ирж үүнээс 9248 хүсэлтийг шийдвэрлэжээ.  Лавлагаа тодорхойлолтыг 667 хуулийн этгээд, 883 иргэн авчээ. 

Утсаар зөвлөгөө өгөх 1800-1288 дугаарт ирсэн дуудлагын дагуу 1394 иргэн хандснаас 1330 татвар төлөгчид зөвлөгөө өгч, аймаг, нийслэл дүүргийн татварын албад өөрийн албан ёсны цахим хаягаар иргэдэд үйлчилгээ үзүүлэн ажиллаж байна. 


Зөвлөмж!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд niitlel.mn хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл үлдээх

Таны мэйл хаягаар сэтгэгдэл бичигдэнэ.