Хувийн автомашинаар зорчихыг хориглоно. Зөвшөөрөлтэй 15 салбарын ажилтнууд автомашины QR кодоор зорчино.

Хувийн автомашинаар зорчихыг хориглоно. Зөвшөөрөлтэй 15 салбарын ажилтнууд автомашины QR кодоор зорчино.

Засгийн газрын ээлжит хуралдаанаар нийслэлд арванхоёрдугаар сарын 23-ны өдрөөс эхлэн хатуу хөл хорио тогтоох шийдвэрийг гаргалаа. Шийдвэрийн талаар УОК-ын дарга Я.Содбаатар мэдээлэл хийж байна.

“12-р сарын 23-ны 06.00 цагаас 2021 оны 1-р сарын 6-ны 06.00 цаг хүртэл Бүх нийтийн бэлэн байдлын зэрэг хэсэгчилсэн байдлаар шилжүүллээ. Хөдөө явсан иргэд байгаа тул энэ хугацааг олгож байна. Загсийн газраас иргэдийн амь нас эрүүл мэндийг хамгаалах асуудлыг нэн тэргүүнд тавьж байгаа. Эрүүл мэндийн ачааллыг өнөөдрийн нөхцөл байдлаас давуулахгүй байхад анхаарч байгаа учраас хөл хорио тогтоож байна. Өдөрт 20-30 хүнээр нэмэгдэж байна. Иргэдийн дунд байсан хүмүүсээс халдварын тархах эрсдэл өндөр гэсэн судалгааг мэргэжлийнхэн өгч байгаа. Дэлхийд 192 орон хөл хориог тогтоогоод байна. Өмнө хатуу хөл хорио тогтооход 13 байгууллагын үйл ажиллагаанд хязгаарлалт тавиагүй бол энэ удаад 15 чиглэлийн үйл ажиллагааг хязгаарлахгүй. 

1. Эрчим хүч, дулаан, шахмал түлш

2. Хүнсний хангамжийн үйлдвэрлэл, түгээлт, тээвэрлэлт

3. Газрын тосны бүтээгдэхүүн түлшний хангамж, түгээлтийн үйл ажиллагаа

4. Малын өвч тэжээл, түгээлт 

5. Улсын онц чухал болон стратегийн чухал обекътийн үйл ажиллагаа 

6. Нийтийн тээвэр, зөвшөөрөлтэй такси

7. Хот сууринг газрын ус хангамж, ариутгалын үйл ажиллагаа

8. Эрүүл мэндийн байгууллага, эм эмнэлгийн хэрэгсэл ханган нийлүүлэх үйл ажиллага,  

9. Банк

10. Хэвлэл мэдээлэл 

11. Хуульч прокуор өмгөөлөл, нотариатын үйл ажиллагаа

12. Төрийн захиргааны байгууллагууд /эдгээрийн 10-15 хувь нь ажиллана/

13. Тусгайлсан чиглэл бүхий байгууллагын үйл ажиллагаа  

14. Хүүхэд хамгаалал асрах байрууд 

15. Буян оршуулгын үйл ажиллагааг хязгаарлалт тогтоохгүйгээр ажиллана. Бусад байгууллагуудын үйл ажиллагааг хязгаарлаж байна. 

Эрүүл мэндийн сайд Т.Мөнхсайхан: БЗД-ийн эмнэлэгт 62 тохиолдол батлагдаад байна. Цаашид тус дүүргийн голомт хаанаас үүдэлтэй вэ гэдгийг судлаж байна. Өвчилсөн хүний тоо олон байх эрсдэлтэй нь сүүлийн өдрүүдэд халдвар илэрсэн байдлаас харагдаж байна. Баянзүрх дүүргийн эмнэлэгт 248 эмч, үйлчлүүлэгч тусгаарлалтад байна. 

Нийслэлийн Засаг даргын орлогч Ц.Сандаг-Очир: Өнгөрсөн хөл хорионы үеэр иргэд QR код тарааж байсан. 23 мянган тээврийн хэрэгсэлд олгож байсан бол одоо дахин 2 салбарын үйл ажиллагаанд оролцох тээврийн хэрэгслүүдэд код олгоно. Таксинд зөвшөөрөлтэй QR код олгоно. Өмнө нь QR код авсан иргэдийн мэдээлэл шууд автоматаар сэргээгдэнэ. Өөрөөр хэлбэл хувийн автомашинаар зорчихыг мөн хориглож байна. Зөвхөн зөвшөөрөгдсөн эдгээр 15 байгууллагын ажилчдын тээврийн хэрэгсэлд QR код олгож, замын хөдөлгөөнд оролцуулна гэсэн үг. 


Зөвлөмж!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд niitlel.mn хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл үлдээх

Таны мэйл хаягаар сэтгэгдэл бичигдэнэ.