Мэргэжлийн хяналтын шалгалтад унасан ЭМЯ-ны 15 дутагдал

Мэргэжлийн хяналтын шалгалтад унасан ЭМЯ-ны 15 дутагдал

НМХГ-аас нийслэлд коронавирусийн шинжилгээ авч буй 20 цэгт хяналт шалгалт хийжээ. Ингэхэд 15 төрлийн дутагдал илэрсэн тул ЭМЯ-ны Төрийн нарийн бичгийн дага Я.Амаржаргалд Хууль тогтоомжийн хэрэгжилтийг хангуулан ажиллах тухай албан бичиг илгээжээ.

Улсын ахлах байцаагчийн албан шаардлагад…

  1. Шинжилгээний цэгт ажиллаж буй эмч нар сорьц авах сургалтад хамрагдаагүй
  2. Зарим цэгт эмч нар сорьцыг буруу авах, жишээлбэл сорьцын бамбарыг цус болгож
  3. Эмч, мэргэжилтэн бүрд өдөр бүр хөдөлмөрийн аюулгүй ажиллагааны зааварчилгаа өгч, баталгаажуулаагүй
  4. Сорьцыг зориулалтын тавиурт байршуулаагүйн улмаас холилдох, нэр хаяг нь солигдох, хэвтээ байрлалд зөөвөрлөгдөх
  5. Шинжилгээ цагаасаа хоцорч эхлэх, бүртгэлийн программын хурд удаан байсан тул дараалал хүний бөөгнөрөл үүсэх
  6. Хамгаалах хувцас хүрэлцээгүйн улмаас эмч нах өдрийн турш нэг хувцастай ажиллах
  7. Нэг удаагийн зориулалттай нүүрний хаалтыг ариутгаж, паар дээр тавьж хатаан дахин хэрэглэх
  8. Халдвартай хог хаягдлыг нөөцгүйн улмаас энгийн хог хаягдлын хар уутанд хийж хаях
  9. Ариун цэврийн өрөөнд халдвартай хог хаягдалтай хар уутыг түр хадгалсан
  10. Урсгал зохион байгуулалт буруу, өрөө тасалгааг бэлтгээгүй
  11. Сорьц авч байгаа өрөөний хогийн сав таггүй
  12. Иргэдийн халууныг үзээгүй, гарыг халдваргүйжүүлээгүй
  13. Мэргэжлийн бус хүнийг улаан бүсэд ажиллуулсан
  14. Хамгаалах хувцас хэрэглэлийг өмсөх зааварчилгаа, том тол зэргийг байршуулаагүй
  15. Сорьц хадгалж байгаа хэм тодорхойгүй, термометр байрлуулаагүй зэрэг дутагдал илэрчээ.

Зөвлөмж!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд niitlel.mn хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл үлдээх

Таны мэйл хаягаар сэтгэгдэл бичигдэнэ.