АТГ: Сү.Батболдыг шалгаагүй. Худал мэдээлэл байна гэв

АТГ: Сү.Батболдыг шалгаагүй. Худал мэдээлэл байна гэв

УИХ-ын гишүүн Сү.Батболдтой холбоотой гадны хэвлэл дээр мэдээлэл гарч байгаа билээ. Монголоос захиалгаар зориудын ээлжит гүтгэлгийн бай болоод буй гэх Сү.Батболдын тухай АТГ дараах тайлбарыг өгчээ. Авлигатай тэмцэх газрын Урьдчилан сэргийлэх, соён гэгээрүүлэх хэлтсийн Олон нийттэй харилцах ажилтан Т.Мөнхтунгалаг хариулахдаа

– Энэ бол худал ташаа мэдээлэл. УИХ-ын гишүүн Сүхбаатарын Батболдыг АТГ-аас шалгаагүй. Тиймээс энэ нь худал мэдээлэл байна гэв.

Ийнхүү УИХ-ын гишүүн Сү.Батболдыг Ерөнхийлөгчийн сонгууль ойртож буйтай холбоотойгоор гадны хэвлэлд зориудын захиалгаар ээлжит гүтгэлгээр “балбаж” буй нь тодорхой боллоо гэлцэж байв.

Б.АНХМАА


Зөвлөмж!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд niitlel.mn хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл үлдээх

Таны мэйл хаягаар сэтгэгдэл бичигдэнэ.