Ж.Эрдэнбат, Н.Номтойбаяр нарын шүүх хурал энэ сарын 8-нд болно

Ж.Эрдэнбат, Н.Номтойбаяр нарын шүүх хурал энэ сарын 8-нд болно

Монгол Улсын Ерөнхий сайд асан Ж.Эрдэнэбат болон УИХ-ын гишүүн Н.Номтойбаяр нарын Улсын Дээд шүүхийн хяналтын шатны шүүх хуралдаан энэ сарын 8-ны өдрийн Баасан гаригт болно. 

Ерөнхий сайд асан Ж.Эрдэнэбатад Монгол Улсын Үндсэн хууль, Засгийн газрын тухай хуулийн холбогдох заалтыг зөрчиж, Сэлэнгэ аймгийн Мандал сумын болон Төв аймгийн Борнуур, Батсүмбэр сумын нутагт орших Ноён уул орчмын дурсгалт газрын хилийн зааг, Өмнөговь аймгийн Гурвантэс сумын нутаг дахь Тост, Тосон бумбын нурууны байгалийн нөөц газрын хилийн заагт хамааралгүй газарт нөхөн олговор олгохдоо бусдад давуу байдал олгосон хэмээн буруутгаж, 6 жилийн хорих ял оноосон.

Харин УИХ-ын гишүүн асан Н.Номтойбаярт төр нийгмийн зүтгэлтэн Г.Батхүү агсны амиа алдсан хэрэгт гэрчээр мэдүүлэг өгөхдөө авах үед худал мэдүүлсэн, ХНХ-ын сайдаар ажиллаж байхдаа эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих сангаас хамаарал бүхий этгээдэд зээл авч өгсөн гэх хэргээр 5,5 жилийн хорих ял оноосон билээ. 


Зөвлөмж!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд niitlel.mn хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл үлдээх

Таны мэйл хаягаар сэтгэгдэл бичигдэнэ.