Хакүхо М.Даваажаргал COVID-19-ийн халдвар авчээ

Хакүхо М.Даваажаргал COVID-19-ийн халдвар авчээ

Японы мэргэжлийн сумогийн 69 дэх их аварга Хакүхо М.Даваажаргал COVID-19-ийн халдвар авсныг тус улсын Сүмогийн холбооноос өнөөдөр мэдэгдлээ. 

Японы сумо бөхийн дээд зиндааны өндөр чансаатай бөхчүүдийн нэг болох Хакухо аваргын үнэрлэх чадвар алдагдаж байсан тул шинэ коронавирус илрүүлэх шинжилгээг өгсөн бөгөөд улмаар хариу нь эерэг гарсан гэж Японы сумо бөхийн холбооны сайтад мэдээлжээ. Улмаар Нэгдүгээр сарын 10-ны өдөр эхлэх барилдаанаас тав хоногийн өмнө түүний шинжилгээ эерэг гэсэн мэдээ ирсэн бөгөөд Японы сумо бөхийн холбоо тэмцээнийг хойшлуулж магадгүй нөхцөл үүссэн байна. 


Зөвлөмж!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд niitlel.mn хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл үлдээх

Таны мэйл хаягаар сэтгэгдэл бичигдэнэ.