Энэ оныг “Татварын боловсролын жил”-ээр зарлажээ

Энэ оныг “Татварын боловсролын жил”-ээр зарлажээ

Татварын ерөнхий газар энэ оныг “Татварын боловсролын жил” болгон зарлажээ. Тодруулбал, 2021 онд татвар төлөгч нарыг цахим хэрэглээнд сургаж дадуулах, иргэдийн татварын талаарх ойлголт мэдлэг, мэдээллийн хүртээмжийг сайжруулах чиглэлд анхаарч ажиллах болсон талаар Татварын ерөнхий газрын дарга Б.Заяабал мэдэгдлээ. 

Монголын татварын алба өнгөрсөн 2020 онд “Цахим татварын жил”-ийн хүрээнд үйл ажиллагаагаа 100 хувь цахим болгож, “COVID-19”-ийн халдварын үеийн эдийн засгийг татварын бодлогоор дэмжих, хөнгөлөлт чөлөөлөлтийн хуулиудыг хэрэгжүүлж, үйл ажиллагаандаа олон улсын татварын байгууллагын сайн туршлагыг нэвтрүүлсэн он байсныг онцолж байна.


Зөвлөмж!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд niitlel.mn хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл үлдээх

Таны мэйл хаягаар сэтгэгдэл бичигдэнэ.