Англид мөрдөж буй хөл хорионы үеийн дүрмүүд…

Англид мөрдөж буй хөл хорионы үеийн дүрмүүд…

Цар тахлын улмаас Англид дахин үндэсний хэмжээний хөл хорио тогтоож байгаа талаар Их Британийн Ерөнхий сайд Борис Жонсон мэдэгдлээ. Энэ удаагийн хорио цээрийн дэглэм нь маш хатуу байх учраас иргэдийг яг одооноос дүрэм журмаа дагаж эхлэх хэрэгтэй гэдгийг сануулсан байна. Тэгвэл хөл хорионы дүрэмд цөөн хэдэн тохиолдолд гэрээсээ гарахыг зөвшөөрсөн байна. Ингээд Англи улсад мөрдөгдөж эхэлсэн хатуу хөл хорионы дүрэмтэй танилцъя. 

1. Онцгой тохиолдлоос бусад үед гэрээсээ гарахыг хориглоно. Иргэдэд агаарт дасгал хийх, эмчид үзүүлэх, дэлгүүр орох зорилгоор л гэрээсээ гарч болно.

2. Хүнсний дэлгүүр, эмийн сангаас бусад бүх худалдаа үйлчилгээний байгууллагуудын үйл ажиллагааг зогсоох

3. Гэрээсээ ажиллах боломжгүй хүмүүс ажилдаа очиж болно. Аль болох алсын зайнаас цахимаар ажлаа хийх

4. Бүх шатны сургууль, коллеж, сургуулиудын танхимын сургалтыг зогсоох, алсын зайн сургалтад шилжинэ

5. Сургуулийн өмнөх насны хүүхдүүдэд зориулсан цэцэрлэг, ясли нээлттэй хэвээр байна. Мөн хөгжлийн бэрхшээлтэй иргэдийг сургалтын үйл ажиллагаа хэвийн үргэлжилнэ. 

6. Ресторануудад хоолыг зөвхөн авч явахаар бэлтгэх. сууж үйлчлүүлэхийг хориглох 

7. Олон нийтийг хамарсан сонирхогчын тэмцээн уралдаан болохгүй. Гэхдээ мэргэжлийн тамирчид, тухайлбал хөлбөмбөгийн дээд лиг гэх мэт мэргэжлийн спортын тоглолтууд үргэлжилнэ.

8. Гольф, теннис зэрэг гадаад орчинд спортоор хичээллэхийг хориглох

Их Британийн Ерөнхий сайдын хэлснээр, хорио цээрийн дэглэмийн дуусах хугацаа халдварын динамикаас шалтгаалах бөгөөд урдчилсан таамгаар 2-р сарын 22 хүртэл үргэлжлэх төлөвтөй байгаа юм байна. 


Зөвлөмж!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд niitlel.mn хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл үлдээх

Таны мэйл хаягаар сэтгэгдэл бичигдэнэ.