Бэлчээр, байгалиа хамгаалсан малчин, тариаланчдыг аваргаар тодруулна

Бэлчээр, байгалиа хамгаалсан малчин, тариаланчдыг аваргаар тодруулна

Засгийн газрын 2021 оны 01 дүгээр сарын 06-ны өдрийн ээлжит хуралдаанаар Улсын аварга малчин, тариаланч шалгаруулах “Журам шинэчлэн батлах тухай” тогтоолын төслийг хэлэлцэж, шинэчлэлээ

Журамд…

.- малынхаа тоог бэлчээрийн даацад тохируулсан чанарыг нь сайжруулж нэг малаас авах ашиг шимийг нэмэгдүүлсэн,

– мал эмнэлгийн үзлэгт малаа бүрэн хамруулсан, орлогоосоо бэлчээрийн доройтлыг сайжруулахад зарцуулсан,

– худаг гаргаж, булаг, шандны эхийг хамгаалж, хүрээлэн буй орчиндоо зөв үлгэр дуурайлал үзүүлсэн,

– өвс, тэжээлээ нөөцөлсөн, эрүүл, чанартай бүтээгдэхүүн үйлдвэрлэдэг,

– ажлын байр бий болгож ядуурлыг бууруулахад хувь нэмэр оруулсан байх нь улсын аваргаар шалгаруулах гол хүчин зүйлс болох юм.Өөрөөр хэлбэл байгаль экологид ээлтэй, нийгэмдээ эерэг нөлөө авчирч байгаа малчин, тариаланчдыг аваргаар тодруулна.

Энэ дагуу жил бүр:

– Улсын аварга тариаланч хамт олноор 12 аж ахуйн нэгжийг, улсын аварга тариаланчаар 21 хүнийг

– Улсын аварга малчин өрх 149 хүртэлх гэснийг 60 хүртэлх, хошой аварга малчин өрх 13 хүртэлх гэснийг 8 хүртэлх гэж өөрчлөн шалгаруулж байх болов. 

Манай улсын бэлчээрийн даац цаг агаар хэвийн жилд 84,6 сая хонин толгой мал багтаах боломжтой бөгөөд гандуу, гантай жил даац 30 хүртэл хувиар багасдаг байна. Өнгөрсөн онд 70,9 сая толгой мал буюу хонин толгойд шилжүүлэхэд 118 сая малтай болсон. Энэ нь нийт бэлчээрийн даац 33 сая толгой малаар, ихэнх аймагт даац 2-7 дахин хэтэрсэн гэсэн үг юм.


Зөвлөмж!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд niitlel.mn хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл үлдээх

Таны мэйл хаягаар сэтгэгдэл бичигдэнэ.