БӨХӨӨ САНАЖ БАЙНА.

БӨХӨӨ САНАЖ БАЙНА.

Коронагийн үе ч гэлээ англи, испани, италчууд хөл бөмбөгөө, америкчууд NBA сагсан бөмбөгөө, япончууд сумогоо гээд л дуртай спортоо өвчин зовлонгийн үед зохион байгуулж сураад байна. Бид цагаан сараар үндэсний хүчит бөхөө сахилга зохион байгуулалттай хийж чадна аа. Учир нь:

Бөхийн ногоон дэвжээн дээр монголын соёлын биет ба биет бус өв үндэсний бөх олон мянган жил бахархал, цэнгэл жаргалын манлай болон өвлөгдөж ирсэн билээ.

Дундговь аймгийн Єлзийт сумын нутаг дахь Дэл хєнжлийн уулын элгэн хаданд барилдаж буй хоёр хvний зураг байдаг. Энэ хоёр хvн нь хоёулаа чармай нvцгэн бєгєєд нэг нь толгой дээрээ vсээ овоолон боожээ. уг зураг нь 7,000- 11,000 жилийн ємнєх vед хамаардаг гэж vзжээ. Дэлхийд нэр хүндтэй “Вашингтон пост”  сонинд “Монголын эрийн гурван наадам 7000 жилийн түүхтэй бөгөөд жин, насны хязгаар гэж байдаггүй” хэмээсэн бол Хятадын эртний сурвалж бичигт “Одоогоос 7000 жилийн тэртээ Умард хязгаарын нүүдэлчин Монголчууд уул, овоо тахиж, наадам хийж байжээ” гэснийг бөх судлаач Ц.Шагдаргочоо номондоо дурджээ.
Бөхийн  гол ач холбогдол гэвэл түүх соёлоо мөнхөд хадгалж байгаагаа харуулдаг  төдийгүй Монгол гүрний ялан дийлж ирсэн дайчин эрэмгий чанарын  илэрхийлэл байдаг гэж хэлж болно. Х.Мөнхбаяр (PhD). “Наадмын түүх”

 Бөхийн барилдаан монголчуудын бие бялдар, сэтгэл зүйн бэлтгэл, хүмүүжлийн чухал бүрэлдэхүүн хэсэг байж, хэдэн зууны тэртээ бусад үндэстнүүдээс тодорч гарах нэг үндэс болж байв. (Шигтгээ №1 бөхийн түүх )

Монгол үндэсний бөхийн үүссэн гарвал нь бидний өдөр тутмын ахуй амьдралтай салшгүй холбоотой байсныг эрдэмтэн мэргэд судлан тогтоосон байна. Тухайлбал, зэрлэг адгуус малыг өөрсдийн нүцгэн гараар барьж номхруулахыи зэрэгцээ хүнс тэжээлдээ ч хэрэглэк болов. Энэ бүхэн нь төрөл бүрийн хөдөлгөөн, үйлдлүүдийг хийхэд хүргэсэн төдийгүй, улмаар овгууд хоорондоо тэмцэлдэн ноцолдох болжээ. Чухамдаа Монгол үндэсний бөхийн барилдааны хөдөлгөөн, мэх, гараа, шаваа эндээс л үүдэлтэй билээ.

Монголчууд дайн байлдааны эцэст ялалтаа өргөн дэлгэр тэмдэглэдэг тэгэхдээ эрийн гурван наадам зохион байгуулдаг тухай түүхийн эх сурвалжуудад  тодорхой өгүүлсэн байдаг. (Шигтгээ №2 Чингис хаан ба бөх)

“Монголын нууц товчоо”-ны 139 дүгээр зүйлд:

Эрхийдээ эрчимтэй

Элгэндээ шүүстэй

Уушгиндаа ууртай

Уруулдаа хилэнтэй

Хүчит бөх ба

Эрдэмт эрсийг хөвгүүндээ ялгаж өгөв /2,100/ гэсэн буй.

Тэртээ 13-р зууны vед эзэн богд Чингис хааны их монгол улсаа байгуулж, нийт монгол угсаатныг хамарсан нэгэн том наадам хийсэн гэдэг. Энэ наадамд нь олон омог аймгийн баатар хvчит эрс, хуран цугларч эр бяр, эрхий мэргэнээ сорин єрсєлдєж, хурдан хvлэг морио уралдуулж наадан цэнгэсэн ажээ. Бvх нийтийг хамарсан ийм том наадмын нэг нь 1214-1225 онд Сартуул улсыг байлдан дагуулсны эцэст Эргvнэ мєрний хєндийд Буга Сочигай хэмээх газар ялалтын баяраа тэмдэглэн хийсэн тухай тvvхнээ тэмдэглэгдэн vлдсэн байдаг. Энэ наадамд монгол бєхийн барилдаан зарим талаар олон улсын шинжтэй болж Кипчак, Хятад, Перс, Ираны бєхчvvд, барилдаж байсан тухай сонирхолтой баримт бий.

Ингэж Монгол эр цэргийн бэлтгэл бөх барилдах, сур харвах, морь уралдуулах хэлбэрээр хийгдэж, эцэст нь  “нэгдсэн ан хоморгоор”  нэгтгэн зангигдаж ирсэн нүүдэлчидын амьдралын нэг хэсэг, цэрэг-батлан хамгаалах бэлтгэлийн гол үйл ажиллагаа байсан бөгөөд монголчуудад соёлын нэг үнэт өв болон хадгалагдсаар байна.

Ийнхүү жил бүр баяр наадмаа хийж хүчит бөхөө барилдуулж алдар цуутай аварга арслан, улс аймгийн цолтой бөхчүүдээрээ улс үндэстнээрээ төдийгүй аймаг, сумаараа баярлаж бахархаж байдаг нандин уламжлалтай ард түмэн бид.  Монголчууд маань их билэгшээлийн ард түмэн учраас үндэсний бөхөө өөрсдийн өв соёл төдийгүй оюуны санааны дархлаатай ч холбож ойлгодог юм. 

Мөн улсын баяр наадам, цагаан сар, үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээсний баярын өдөр зэрэг томоохон баяраар бөхийн барилдаан зохион байгуулж нийтээрээ үздэг уламжлалтай.

Бөх гэдэг бол өөрөө үндэсний том соёл. Үндэсний бөхөөр 6000 орчим хүн тогтмол барилдаж, хөлс хүч, авхаалж самбаагаа сорьж, бяр, ухаантай нь шалгардаг бөхчүүдээ “жудагтай эр хүн” хэмээн олон түмэндээ хайрлагдаж ирсэн. 

Даншигийн домогт дархан аваргууд Цэцэн ханы ах дүү С,Гэлэгсэнгэ,С. Дугар, Түшээт ханы ах дүү Ц.Лувсанжамбаа, Ц.Намхай, энэ зууны  алдарт дархан аваргууд Б.Тvвдэндорж, Ш.Батсуурь, Д.Дамдин, Х.Баянмєнх, Д.Цэрэнтогтох, Б.Бат-Эрдэнэ нараа ялангуяа Аат аварга” гэх алдар сууг нэрнийхээ өмнө дархлан үлдээж, тив дэлхийд дуурсган мөнхөлсөн зүүний магнай Ж.Мөнхбат аваргаа өнөөдөр дурсахгүй байхын аргагүй. Тэдгээрийг залгамжилсан Г.Өсөхбаяр, А.Сүхбат  нар ч єндєр амжилт vзvvлжээ. (Лавлагаа №1)  

Хүч бяраараа алдартай  аварга  Хадбаатар,  арслан Дэмүүл, начин “том” Санжаа, муухай” Норов, уран барилдаантай  заан Д.Мягмар, З.Дүвчин, харцага Өвгөнхүү, Даваабаатар Т.Баасанхүү, жудагтай бөхчүүдээр арслан  Дагвасүрэн, Мөнгөн, гарьд  Доржсамбуу, Б.Гончигдамба, олон шөвгөрсөн аварга О.Балжинням, арслан У.Мижиддорж нарын бөхчүүд монголчуудын дунд үлгэр домог мэт яригдсаар байдаг.  

Монгол бөхийн үндсэн уламжлалт нэг чанар бол орон зай, цаг хугацаанд  баригдалгүй уран мэхийг уралдуулдагт оршдог.  Монгол бєхийн хамгийн vзvvштэй зvйл нь уран хурц мэх юм. Монголчууд эрт дээр үеэс “Эр хүний 13 мэх” гэж ярьдаг байсан нь угтаа Монгол бөхийн 13 мэхийг хэлсэн хэрэг байв. Мэхний талаар эрдэмтэд олон янзаар бичдэг ч vндсэн 45 мэхтэй гэж vздэг. Харин нарийн хувилбарын тоо нь маш олон байх ажээ. Зарим нэг баримтанд 666 мэхтэй ч гэж vзсэн байдаг. Мэхийг дан мэх, давхар мэх, угсраа мэх, хариулт мэх хэмээн ангилдаг. Харин Монгол Улсын Хөдөлмөрийн баатар, дархан аварга доктор Х.Баянмөнх номондоо Монгол бөхийн 256 мэхийг задлан тогтоожээ. 

Ш.Ванчинхүү арслан Монгол бөхийн онцлог бол том бие хаатайдаа, их жинтэйдээ биш, харин гайхамшиг нь уран мэхэндээ оршдог гэж бичсэн байдгийг хангасан  уран сайхан мэхтэй бөх өнөө цагт их цөөрч дээ.

Монголын үндэсний бөхийн холбоо- МҮБХ 1990 онд шинээр зохион байгуулагдаж  анхны тэргүүнээр Р.Нямдорж, дэд тэргүүнээр П.Даваасамбуу, Д.Данзан нар сонгогдон бөхийн өргөөтэй болохын төлөө тэд оюун ухаан, бие сэтгэлээ зориулж байсан. Олон хүний хандивын хөрөнгө, дээр улсын төсвөөс  гүйцээгдэн боссон Бөхийн өргөөний нээлт 1998 онд монголчуудын санхүүгийн хямрал, картны барааны үеийн хамгийн том баяр болж  байлаа. Үндэсний бөхийн холбооноос жилд 50 гаруй бөхийн барилдааныг энэ өргөөнд зохион байгуулдаг.

 Юуны түрүүн бөхийн шинэчлэлийн үр дүнгээр бөхийн барилдаан сонирхолтой болж байгааг тэмдэглэх нь зүйтэй. Үүнд бөхийн барилдах эрэмбийг амжилтаар тогтоох  болгосон, 4-ийн давааг оноолтоор тааруулж, бөхийн цолыг олон болгосон, дээр нь  бөхийн олон сургууль байгуулагдаж, нутгийн зөвлөлүүд бөхчүүдээ дэмжиж зохион байгуулалтын төрөл бүрийн арга хэмжээнүүд  хийх болсон эерэгээр нөлөөлсөн. Энэ нь бөхийн холбоог боловсрол мэдлэгтэй  төдийгүй хамгийн гол нь бөхөд сэтгэлтэй хүмүүс удирдаж байсны үр дүн юм.

Түрүүлсэн бөхөд нутгийн зөвлөлөөс нь  юм уу, орон нутгаас нь шагнал урамшуулал олгодог. Үүнийг  буруу зүйл биш гэж  боддог. Залуу бөхчүүдэд нь ч илүү сайн барилдах сэдэл өгдөг.

Түүнчлэн бөх судлал саяхан болтол аман яриа үлгэр домгийн шинжтэй байсан бол  хөгжиж  бөхийн барилдаан,  намтар, соёл, спорт гэх мэт олон талаас нь  судалж  600 орчим бөхийн номтой болжээ. 

Чухамхүү бөхчүүд маань анхны олимп, дэлхийн аваргын дэвжээнд амжилт гаргасан нь монгол бөхийн ивээл, хишиг  байсан нь гарцаагүй юм.    

Сайны хажуугаар саар гэж ерээд оны зах зээлийн эхэн үед цолны найраа газар авч түүнд нь олон түмний дургүйцэл нь их байлаа. Цолны найрааг зах зээлийн эхэн үед болиулах нь амаргүй байсан. Мөн бөхийн холбооноос начин, заан цолны найрааг багасгах гэсэн зарим оролдлогуудыг эсэргүүцсэн,  бөхийн өргөөний эзэмшилтэй холбогдсон хэрүүл тэмцэл байсныг ч дурдах ёстой.

Бөхчүүдийн хувьд ёс зүйгүй үйлдэл гаргаж байгаа нь тухайн хүний ухамсрын асуудлаас гадна нийгэм нь тэр чигээрээ өөрчлөгдсөнтэй холбоотой гэж үзэж болно. Сүүлийн жилүүдэд үндэсний бөхийн нэр хүнд унасан нь хэсэг бүлэг ёс зүйгүй хүмүүстэй ч хамаатай.

Нутаг усны бөхөө дэмжих, нутгийн уул ус, хүн зоноороо бахархах нь зүй ёсны хэрэг мөн гэлээ ч дээрх хэрүүл тэмцэл  жалга довны үзэлд суурилсан байв. Бөхийн холбоодын маргаан 2019 оны наймдугаар сард “дуусгавар болсон гэж бөх сонирхогчид үзэж байгаа ч нэгдсэн хурлаа шинэ коронавирусийн халдвартай холбоотойгоор хойшлуулсаар байна.  

Дэлхийн хүн амын 30 хувь нь таргалалттай байна. Энэ нь бөхчүүдэд ч хамаатай болж биеийн жинд өөрчлөлт орж, масс ихтэй болжээ. Ж.Мөнхбат аварга 85 кг жинтэйдээ улсын наадамд түрүүлж байсан бол өнөө цагийн жирийн нэгэн бөх л дор хаяж 110 кг жинтэй болчихсон.  Үндэсний бөхөөр дагнасан байнгын бэлтгэл сургуулилтыг бий болгосноор бөхчүүд  нэгнийхээ барилдах аргыг нь мэддэг, хамгаалах тактик нь адилхан болсон учраас барилдаандаа уран мэх ашиглах боломж нь хумигдсан ч гэдэг. 

  Бөх байна гэдэг бол оюуны, сэтгэлгээний, бие бялдрын хувьд бүрэн бүтэн боловсорсон хүн байх ёстой хэмээн  монголчууд бөхөө их дээдэлж ирсэн. Харин допинг хэрэглээд хялбар аргаар богинохон хугацаанд амжилт олох гэсэн тэр хүмүүс монгол өв соёл, монгол эрчүүдийн генийг устгаж байгаа хэрэг. 

Монголын үндэсний бөхийн холбоо, байр наадам зохион байгуулах комисс, спортын байгуулагууд бөхчүүдийн допингийн эрс тэмцэл хийх шаардлагатай. Допингийн шинжилгээ авах явц олон улсын стандартын дагуу болдог учраас  үндэслэлгүй хардалт хэрэггүй. (Лавлагаа №2) 

Бөхийн “Их Эе” хуралдааныг яаралтай хуралдуулах нь зүйтэй. Гэхдээ үүнд зөвхөн бөхчүүд төдийгүй нийгмийн төлөөлөл илүү идвэхтэй оролцох нь зүйтэй шүү.  

Бөхчүүдийн ёс зүй, хариуцлагын асуудлыг  тодотгож хууль, дүрмээ өөрчлөх цаг нь болсон. Өөрөөр хэлбэл, үндэсний бөх мэргэжлийн спорт мөн үү эсвэл наадам уу гэдгийг шийдэх ёстой гэсэн үг.

Бөхийн эрхэм нандин дэвжээн дээр олон мянган жил бахархал, цэнгэл жаргалын манлай болон өвлөгдөж ирсэн бөхийн барилдаанаа эрхэмлэн дээдэлж, жудагтай байж, залуу үеээ эх оронч үзлээр хүмүүжүүлэх үйлсэд бөхчүүд Та бүгдийг манлайлан оролцохыг уриалж  байна.

Монгол наадам өмнөх түүхээ бататган сануулж, ирээдүйд итгэх итгэлийг бий болгодог, нөгөө талаар Монгол улс ийм их өв соёлтой юм гэдгийг харуулдаг баяр цэнгэл юм.

Монголын бүх эрчүүдээ наадамд гурван даваатай, найранд гурван дуутай эрүүл чийрэг, жавхаалаг өрх гэрийн тэргүүн явахыг бэлгэдэн ерөөе

Түүхийн ухааны доктор Ч.Сосорбарам 2021 01 16

(Лавлагаа №1) Дархан аваргууд

Даншигийн дархан аварга СНХ-ы Чүлтэм, ЦХ-ы Намжилжав, ТХ-ы Баянмөнх, ЦХ-ы Ринчин, Г.Өсөхбаяр, Цэвэгмид, ах дүү С,Гэлэгсэнгэ,С. Дугар, ТХ-ы ах дүү 2.Лувсанжамбаа, Ц.Намхай,  ЦХ-ы Ё.Чүлтэм,  Дархан аварга цол Дархан аварга Бадмаанямбуугийн Бат-Эрдэнэ 11 түрүү,  Хорлоогийн Баянмєнх 10 тvрvv, Бадамдоригийн Тvвдэндорж 7 тvрvv, Жигжидийн Мєнхбат 6 тvрvv, Дарийн Дамдин 5 тvрvv, Дашдоржийн Цэрэнтогтох, 4 удаа, Г.Өсөхбаяр, А.Сүхбат  3 тvрvv, Ш.Батсуурь,  авсан єндєр амжилтуудыг vзvvлжээ.

Даян аварга

  • Даншигийн даян аварга ТХ-ы  Цэрэнпил, СНХ-ы Намжил-Намжилжав,  ЦХ-ы  Д,Гомбожав-Хүдэр, Ц.Буянтогтох, ТХ-ы Х.Шаравжамц, АХ аймгийн Н.Жамьян -буур, Ц.Чимэд-очир, Булганы С.Цэрэн,  
  • Аварга
  • ЦХ-ы Цэдэн, СНХ-ы Луузан-рааш, ЦХ-ы  Чойдорж, Мөрринчин,  Архангай  Г,Вандан, Хэнтийн Г.Самдан, Завханы Г,Шагж, Хөвсгөлийн Ж.Цэвээнравдан, Ч.Бээжин, Төв аймгийн Д.Хадбаатар, Увсын С.Балжинням, Өвөрхангайн Д.Сумъяабазар, Увсын С.Мөнхбат, Сэлэнгийн Г.Эрхэмбаяр, Увсын Батсуурь, Увсын Бүрэнтөгс
  • 2005 онд батлагдсан vндэсний баяр наадмын тухай хуулиар даваа болгонд цол олгосоор монгол бєхийн хамгийн дээд цол Дархан аварга цол болсон билээ.
    Энэ хүртэл 85 удаагийн наадамд нийтдээ 51858 бєх барилдаж уран мэх уралдуулан хvчийг vзсэнээс дархан аварга 7, даян аварга 3, далай аварга 2, аварга 7, арслан 45, заан 150, гарьд 4, харцага 29, начин цолтон 330 гаруй тєрєн гараад байна.
  • Хамгийн олон улсын цолтонтой аймаг бол Архангай бєгєєд баттай мэдээгээр тус аймгаас 113 улсын цолтой бєх тєрєн гарчээ.
    Бєх сонин
  • Хамгийн олон түрүү авсан аймаг: Архангай/16/ болон Увс аймаг тус тус /17/ түрүү авснаараа бусад аймгуудаа тэргүүлдэг.
  • Тэмээн борлог хэмээх бөх 200 кг жинтэй байжээ. Мөн Хадбаатар аварга 183 кг жинтэй байсан гэдэг. Харин уран барилдаанаараа гайхагдаж байсан Дэмүүл арслан 140-160 кг жинтэй байжээ.
  • Хамгийн өндөр бөх: Цэргийн өндөр хэмээх Цэрэндорж  2.50 метр.  2.30 метр Дэлрэв бол Их Монгол хочоороо алдаршсан Шаравжамц  хоёр метр өндөртэй байсан гэдэг. Харин өнөө цагийн бөхчүүдээс хамгийн өндөр нь мэдээж хоёр метр Ж.Оргилболд юм.
  •   Дээрх номинацыг Үндэсний бөх сонирхогчдын фэйсбүүк хуудсаар шалгаруулсан гэнэ.

(Лавлагаа №2) Допинг

  • Допингийн шинжилгээ авч эхэлснээс хойшхи хугацаанд бөхчүүдэд харилцан адилгүй хариуцлага хүлээлгэж иржээ. Хуулиндаа хамгийн дээд тал нь цол хураах хүртэл арга хэмжээ авах заалттай ч ихэвчлэн улсын наадамд барилдах эрхийг нь хоёр жил хүртэлх хугацаагаар түдгэлзүүлэх, тухайн наадмын бай, шагналыг олгохгүй байх зэрэг заалтыг барьж, хариуцлага тооцсон байдаг. Цол хурааж байсан нэг тохиолдол байдаг нь Б.Суманчулуун, Н.Адъяабат нарт оногдож байсан. Энэ шийдвэрийг 2015 онд одоогийн Ерөнхий сайд У.Хүрэлсүх тухайн үед Шадар сайд байхдаа гаргаж байсан юм. /Шадар сайд У.Хүрэлсүх 2015 оны хоёрдугаар сард Үндэсний их баяр наадмын тухай хуулийн 14-р зүйлийн 14.3 дахь заалт, дүрмийн 7.4.2, “Үндэсний их баяр наадмыг бөх, харваач, моринд сэргээшийн шинжилгээ хийх журам”-ын 5.1, 5.4 дэх заалт, Монголын Допингийн эсрэг төвийн албан бичгийг тус тус үндэслэн 

Өнөө жилийн Үндэсний их баяр наадамд үзүүрлэсэн, улсын аварга Н.Батсуурь, харцага цол хүртсэн Б.Бат-Орших, шөвгөрсөн улсын арслан Р.Пүрэвдагва нараас допинг илэрсэн ч Бөхийн салбар хорооноос барилдах эрхийг 11 сараар хасах шийдвэр гаргасан нь олон нийтийн шүүмжлэлтэй тулаад байна.

түүхийн ухааны докотор Ч.Сосорбарам


Зөвлөмж!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд niitlel.mn хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл үлдээх

Таны мэйл хаягаар сэтгэгдэл бичигдэнэ.