МАН-ын УЗ: Ерөнхий сайдад Л.Оюун-Эрдэнийг дэмжлээ

МАН-ын УЗ: Ерөнхий сайдад Л.Оюун-Эрдэнийг дэмжлээ

МАН-ын Удирдах зөвлөлийн хурал болж, Ерөнхий сайдад ЗГХЭГ-ын дарга Л.Оюун-Эрдэнийг 100 хувийн саналаар дэмжжээ. Ерөнхий сайдад Л.Оюун-Эрдэнэтэй өрсөлдөх нэр дэвшигч байгаагүй бөгөөд У.Хүрэлсүхийн Засгийн газрын бодлогыг хэвээр нь үргэлжлүүлэх учир түүнд итгэл үзүүлсэн байна. 

Ийнхүү Удирдах зөвлөлд Л.Оюун-Эрдэнийг дэвшүүлж буйгаа танилцуулснаар намын Бага хурлаар энэ асуудлыг хэлэлцүүлнэ. Бага хурлаас дэмжсэн Ерөнхий сайдад нэр дэвшигчийг УИХ дахь МАН-ын бүлэг, холбогдох байнгын хороо, УИХ-ын чуулганы хуралдаанаар хэлэлцүүлэн томилох юм.   


Зөвлөмж!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд niitlel.mn хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл үлдээх

Таны мэйл хаягаар сэтгэгдэл бичигдэнэ.