ТББХороо Л.Оюун-Эрдэнийг Ерөнхий сайдаар томилохыг дэмжлээ

ТББХороо Л.Оюун-Эрдэнийг Ерөнхий сайдаар томилохыг дэмжлээ

УИХ-ын Төрийн байгуулалтын байнгын хорооны хуралдаанаар Монгол Улсын Ерөнхий сайдыг томилох асуудлыг хэлэлцэв.

УИХ дахь МАН-ын бүлэг өнгөрсөн баасан гарагт Ерөнхий сайдыг томилох саналыг Ерөнхийлөгчид хүргүүлсэн бөгөөд өнөөдөр Ерөнхийлөгч саналыг УИХ-д оруулжээ.

Хуралдааны төгсгөлд Л.Оюун-Эрдэнийг Ерөнхий сайдаар томилохыг дэмжих эсэхээр санал хураалт явуулахад гишүүдийн олонх буюу 81.2 хувийн саналаар уг асуудал дэмжигдсэн. Харин гурван гишүүн эсрэг саналтай байсны нэг нь Ерөнхий сайд асан, МАН-ын дарга У.Хүрэлсүх байлаа. Энэ талаар Төрийн байгуулалтын байнгын хорооны дарга Л.Энх-Амгалан “У.Хүрэлсүх гишүүний төхөөрөмж ажиллаагүй юм байна. Тийм учраас түрүүний дэмжсэн санал дээр нэмж тооцуулах протокол үйлдүүлэх санал гаргаж байна” хэмээн залруулсан. 

Өнөөдөр 14:00 цагаас УИХ-ын чуулганаар 32 дахь Ерөнхий сайдын томилгоог хэлэлцэнэ. 


Зөвлөмж!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд niitlel.mn хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл үлдээх

Таны мэйл хаягаар сэтгэгдэл бичигдэнэ.