Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Засгийн газрын бүрэлдэхүүнээ сонгож эхэлжээ

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Засгийн газрын бүрэлдэхүүнээ сонгож эхэлжээ

Шинэ Ерөнхий сайд өнгөрсөн шөнө шинэ Засгийн газрын бүтцээ намын дарга, Ерөнхий нарийн бичгийн дарга нарынхаа хамт “зуржээ”. 

“Давхар дээлтэй” сайдууд буюу УИХ-аас томилогдох 4 сайд

  • ЗГХЭГ-ын дарга С.Амарсайханы нэр яригджээ
  • Хууль зүй дотоод хэргийн сайд Х.Нямбаатар сайд хэвээрээ үлдэнэ
  • Сангийн сайд Б.Жавхлан
  • Дөрөв дэх гишүүн сайдыг Байгаль орчин, аялал жуулчлалын сайдад М.Оюунчимэг гишүүн. Эсвэл Гадаад харилцааны сайдад Ц.Мөнх-Оргил хоёрын нэгийг томилох талаар хэлэлцжээ.

Үлдэх сайдууд

  • Батлан хамгаалахын сайд Г.Сайханбаяр
  • Барилга хот байгуулалтын сайд Б.Мөнхбаатар
  • Зам тээврийн хөгжлийн сайд Л.Халтар
  • Эрчим хүчний сайд Н.Тавинбэх
  • Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд Г.Ариунзаяа нар аж.
  • Эрүүл мэндийн сайдад Т.Мөнхсайханыг улирааж магадгүй бөгөөд бүр болохгүй бол гаднаас эмэгтэй сайд тавих талаар ярьсан гэнэ.

Харин Шадар сайд, Ууул уурхайн сайд, Соёлын сайд,  Боловсрол, шинжлэх ухааны сайдад нэр дэвшигчдийг хараахан тодруулаагүй байгаа бололтой. 

Шинэ Засгийн газрын бүтцийг иймэрхүү байдлаар урьдчилсан байдлаар намын дарга, Ерөнхий сайд, генсек нар тохирчээ.  Ерөнхий сайд өнөөдөр бүтцээ МАН УЗ-д танилцуулах төлөвтэй байгаа гэнэ. Үүний дараагаар бүлэг, байнгын хороо, чуулганаар хэлэлцүүлж танхимаа бүрдүүлнэ. Эдгээрээс гадна Ерөнхийлөгчид ЗГ-ын бүтцээ танилцуулдаг билээ.


Зөвлөмж!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд niitlel.mn хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл үлдээх

Таны мэйл хаягаар сэтгэгдэл бичигдэнэ.