Ч.Хүрэлбаатар: Оффшортой холбоотой нэг ч төгрөг орж ирээгүй. Ерөнхийлөгчийн ярьж байгаа бүгд худал

Ч.Хүрэлбаатар: Оффшортой холбоотой нэг ч төгрөг орж ирээгүй. Ерөнхийлөгчийн ярьж байгаа бүгд худал

УИХ-ын чуулганы хуралдаанаар Авлигын эсрэг хуульд өөрчлөлт оруулах тухай хууль болон Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хууль, Шүүхийн тухай хуулиудад тавьсан Монгол Улсын Ерөнхийлөгчийн хоригийг хэлэлцэж эхэллээ. Авлигын эсрэг хуульд өөрчлөлт оруулах тухай  хуулийн 1 дүгээр зүйлийн “Авлигатай тэмцэх газрын даргыг Ерөнхий сайдын санал болгосноор Улсын Их Хурал томилгооны сонсгол хийж, зургаан жилийн хугацаагаар томилно” гэсэн хэсэгт тавьсан Монгол Улсын Ерөнхийлөгчийн хориг тавьсан байна.

Холбогдох байнгын хороогоор хоригийг хэлэлцээд хүлээн авах боломжгүй гэж үзсэн билээ. 

Хоригийн талаар Ерөнхийлөгч Х.Баттулга: Өрх бүрд нэг сая төгрөгийн дэмжлэг үзүүлэх хуулийн төслийг хэлэлцэлгүй хаах гэж байгаад харамсаж байгаа бөгөөд ээлжит бус чуулганыг зарлан хуралдуулах болно. 

УИХ-ын гишүүн Д.Ганбат: Авилга цаашаа улам гүнзгийрээд яваад байхаар хэдхэн хүн баяждаг, дундаж давхарга гэж байхгүй болчихлоо. Энэ хууль батлагдсаны дараа АТГ-аас над руу залгасан. 70112556 гэсэн утсаар залгасан бөгөөд “Та АТГ авилгын хэргийг шалгахгүй байна, авилга аваад гаргачихдаг гэж чуулган дээр ярьсан байна лээ та ямар эх сурвалжаар ийм мэдээлэл ярив гээд над руу залгасан”. Энэ юу гэсэн үг вэ? Монгол Улсын эв нэгдлийг эрхэмлэгч нам бус субъект АТГ-ын даргыг томилох нь зөв

УИХ-ын гишүүн Ч.Хүрэлбаатар: Ерөнхийлөгчийн тавьсан гурван хоригийг бүгдийг нь хүлээж авч болохгүй. Яагаад Авлигатай тэмцэх газрын хуулийг Үндсэн хуультай холбогдуулан өөрчилж болдоггүй юм. Яагаад нэг хүний харцаар бүтэн байгууллага ажиллаж байх ёстой юм. УИХ томилгооны сонсгол хийнэ. Сая үг хэлэхдээ оффшор дансны мөнгийг оруулаад ирсэн байхад Ч.Хүрэлбаатар ард түмэнд хэлээгүй юм шиг юм ярьчихлаа. Монгол Улсын төрийн сан байдаг. Оффшортой холбоотой нэг ч төгрөг, цент ч орж ирээгүй. Ерөнхийлөгчийн ярьж байгаа бүгд худал. Оффшор данснаас Төрийн сангийн Монголбанкны долларын болон төгрөгийн дансанд нэг ч төгрөг орж ирээгүй. Ерөнхийлөгчийн сонгууль удахгүй болно. 17 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулж ирж, ард түмэнд тараана гэсэн амлалтаа бодоод худал ярьж болохгүй. 

УИХ-ын гишүүн Б.Пүрэвдорж: АТГ-т шалгагдаж байгаа нийт хэргийн 90 хувь нь хөөн хэлэлцэх хугацаагаар алга болно. Х.Нямбаатарыг хуулийн салбараас холдуулбал авлигатай тэмцэхэд ахиц гарна

УИХ-ын гишүүн Н.Алтанхуяг: Гэмт хэрэгтэй тэмцэх ажил бол Засгийн газар мөн нь мөн. АТГ-н даргыг Ерөнхийлөгчөөс аваад Ерөнхий сайдад өгөх нь нэг намын даргад л бүх эрх мэдлийг өгөөд байгаа юм шүү дээ. Энэ хуулиа зүгээр татаад авчих л даа. АТГ-ын даргыг өөрсдөө авчихаад дараа нь Монголчуудыг дарлах гэж байгаа бол алалцана шүү.

УИХ-ын гишүүн С.Бямбацогт: Ерөнхийлөгчийн бүрэн эрх Үндсэн хуулийн 33-р зүйлд топорхой зааллтай. 33-р заалтад байгаа бүрэн эрхийг л Ерөнхийлөгч хэрэгжүүлдэг байх ёстой гэсэн нэгдсэн ойлголтод Ерөнхийлөгч, Засгийн газрын түвшинд ойлголцсон.  Авилгын эсрэг нэмэлт өөрчлөлтийг Ерөнхийлөгч АТГ-ын даргыг томилдог нь үндсэн хууль зөрчиж байгаа учраас Ерөнхий сайд санал болгоно. УИХ томилгооны сонсгол хийчээд дараа нь томилдог байх зарчимтай юм. Товчхондд Ерөнхийлөгч АТГ-ын даргыг томилох нь нөгөө хонгилыг хадгалаад байсан юм. Тиймээс Үндсэн хуульд заагаагүй Ерөнхийлөгчийн бүрэн эрхийг хязгаарлаж байгаа үйлдэл.


Зөвлөмж!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд niitlel.mn хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл үлдээх

Таны мэйл хаягаар сэтгэгдэл бичигдэнэ.