22 настай залуугийн амийг авсан “Таван толгойн түлш” компанийн ашигладаг төхөөрөмж энэ мөн үү?

22 настай залуугийн амийг авсан “Таван толгойн түлш” компанийн ашигладаг төхөөрөмж энэ мөн үү?

“Таван толгойн түлш” компанийн үйлдвэрт өчигдөр /2021.01.27/ ноцтой осол гарч нэг хүн нас барсан харамсалтай хэрэг гарсан билээ.

Тодруулбал, өглөөний 6:30 цагт СХД-т байрлах “Таван толгойн түлш” компанийн үйлдвэрийн Бутлах цехийн машиныг үйлдвэрийн ажилтан залуу цэвэрлэж байхад нь ажиллуулсны улмаас осол гарсан гэсэн мэдээлэл байгаа юм.

Харин тус компанийн зүгээс энэ ноцтой асуудлын талаар одоо болтол ямар нэгэн тайлбар өгөхгүй байна.Үүний цаана аюулгүй ажиллагаа алдагдсан уу, хэн нэгний буруутай үйлдэл үү, санаатай юу санамсаргүй юу гэх мэтчилэн олон асуулт хариу нэхсээр байна.

Олон нийтийн зүгээс уг асуудалд ”Тавантолгой түлш” ХХК-ийн гүйцэтгэх захирал М.Ганбаатар хариуцлага хүлээх ёстой гэсэн байр суурийг илэрхийлж байна. 

“Таван толгойн түлш” компанийн ашигладаг бутлах цехийн нүүрс холигч машины дүрс бичлэг олон нийтийн сүлжээгээр цацагдаад байна. 


Зөвлөмж!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд niitlel.mn хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл үлдээх

Таны мэйл хаягаар сэтгэгдэл бичигдэнэ.