ЧУУЛГАН: Л.Оюун-Эрдэнэ танхимын бүрэлдэхүүнийг томилохоор хэлэлцэж байна

ЧУУЛГАН: Л.Оюун-Эрдэнэ танхимын бүрэлдэхүүнийг томилохоор хэлэлцэж байна

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн Засгийн газарт ажиллах сайд нарыг МАН-ын Удирдах зөвлөлийн хурлаар эцэслэн тогтсоноор Засгийн газрын гишүүдийг УИХ-ын чуулганаар томилж эхэллээ.

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ танхимын гишүүдээ танилцуулснаар УИХ-н гишүүд асуулт асууж байна.

УИХ-ын гишүүн С.Бямбацогт: Хоёрхон зүйлийг захиж хэлье. 1-рт Үндсэн хууль, Хөгжлийн бодлого төлөвлөлтийн хууль, Засгийн газрын тухай хуулийг сайтар судалж, эдгээр хуулийн дагуу ажиллана шүү. 2-рт Хөгжлийн бодлого төлөвлөлтийн хуульд заасан 5 бодлогын бичиг баримт, төлөвлөлтийн бичиг баримт, Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөр, сайдын үйл ажиллагааны 1 жилийн төлөвлөгөөг анхаарч ажиллах хэрэгтэй гэдгийг захиж хэлье.

УИХ-ын гишүүн Ж.Сүхбаатар: Ерөнхий сайдыг хүчтэй болгох бодлогыг сүүлийн 10 жил ярьж байсан. Одоогийн Ерөнхий сайд бол үе үеийн Ерөнхий сайдуудаас хамгийн их эрх мэдэлтэй нь. Засгийн газар одоо КОВИД-той тэмцэж, вакцинжуулах мөн айл өрхүүдийг дэмжих шаардлагатай байна. Шүүхийн хууль болон нутаг захиргаа нэгжийн тухай хуулийг биелүүлж ажиллана шүү. Ерөнхий сайд Засгийн газраа хатуу удирдах ёстой.

УИХ-ын гишүүн Г.Тэмүүлэн: Засгийн газарт шийдвэрлэх олон асуудал байгаа. Цар тахлыг улмаас үүдсэн эдийн засгийн хүндрэлийг даван туулах, өсөлтийг бий болгох нь хамгийн түрүүнд шийдэх ёстой ажил. Монгол улсын эдийн засаг, ДНБ гээд бүгд зогсонг байдалд орсон. Одоо сайдаар томилогдон ажиллаж байгаа хүн бүр энэ асуудалд анхаарч ажиллах ёстой.


Зөвлөмж!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд niitlel.mn хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл үлдээх

Таны мэйл хаягаар сэтгэгдэл бичигдэнэ.