Алексей Навальныйг суллахыг шаардсан хоёр дахь удаагийн жагсаалын үеэр 5000 хүнийг баривчилжээ

Алексей Навальныйг суллахыг шаардсан хоёр дахь удаагийн жагсаалын үеэр 5000 хүнийг баривчилжээ

ОХУ-ын сөрөг хүчний удирдагч Алексей Навальныйг дэмжсэн арга хэмжээний үеэр баривчлагдсан хүний тоо таван мянга давжээ. Москва хотын цагаар 22:40 цагт 5021 хүн баривчлагдсан бөгөөд энэ нь ОХУ-д болсон эсэргүүцлийн ажиллагааны үеэр хамгийн олон хүнийг баривчилсан тохиолдол болжээ.

Тодруулбал, Москва хотод 1608 хүн саатуулагдсан бол Санкт-Петербургт 1122, Красноярскт 194, Доод Новогород хотод 182, Тверьт 124 хүн тус бүр баривчлагджээ. Бороохой, нулимс асгаруулагч хийгээр зэвсэглэсэн цагдаа нар тэднийг хөөн тарааж, бөөнөөр баривчлах арга хэмжээ авсан юм. Энэ үеэр нийслэл Москва хотод нэг тэмцэгч өөрийгөө шатааж, эмнэлэгт хүргэгдсэн байна.

Эхний жагсаал өмнөх долоо хоногийн Бямба гарагт болж байсан юм. Хоёр дахь жагсаалыг газар авхуулахгүйн тул эрх баригчид хотуудын төв гудамж, талбай, метроны гол өртөөнүүдийг урьдчилж хаах арга хэмжээ авсан байна.


Зөвлөмж!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд niitlel.mn хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл үлдээх

Таны мэйл хаягаар сэтгэгдэл бичигдэнэ.