Ч.Сайханбилэг: Х.Баттулга Оюу толгой төслөөр дамжсан гуравдагч хөршийн бодлогыг үгүй хийж, хоёр хөршид уг төслийг өгөх гэж байна

Ч.Сайханбилэг: Х.Баттулга Оюу толгой төслөөр дамжсан гуравдагч хөршийн бодлогыг үгүй хийж, хоёр хөршид уг төслийг өгөх гэж байна

Ерөнхий сайд асан Ч.Сайханбилэг өөрийн сошиал хуудсаар дамжуулан мэдэгдэл гаргажээ. Мэдэгдэлдээ Оюу толгой төсөл болон Ерөнхийлөгч Х.Баттулгын талаарх өөрийн байр суурийг илэрхийлжээ.

Тэрээр… Төрийн нэр ашиглан баривчилж шоронд хатааж, тэнд нь хувиараа ална гэдэг заналхийллээ байж болох бүх сувгаар надад хүргүүлэхээр оролдож байгаа Ерөнхийлөгчтэй гэж бодохоор үнэхээр дургүй, зэвүү зэрэг хүрмээр. Холбогдох хууль байтгуай Үндсэн хууль зөрчсөн Ерөнхийлөгчийн энэ үйлдлүүд 3 хоногийн сошиалын сэвэлт болоод мартагдах учиргүй. Энэ Ерөнхийлөгч Монгол ялна гэдэг боловч Монголоо ялагдуулаад дууслаа. Гуравдагч хөршийн хөрөнгө оруулагч дээр түшиглэсэн Оюу толгой төслийг хөдөлгөсөн хүмүүсийг бүгдийг нь шоронд хийсэн. Өнөөдөр УИХ, Засгийн газрын дундуур энэ асуудалд шургалж, энэ төслийн ажлын хэсгийг хэзээ ч асуудал шийдэхгүй бүтэхгүй попуудаар дүүргэх гэж байна. Цаад зорилго нь Гуравдагч хөршийн хөрөнгө оруулалтыг хөөж гаргах, хоёр хөршид уг төслийг барьж өгөх, Монголыг ахин ялагдуулах юм.гэжээ.


Зөвлөмж!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд niitlel.mn хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл үлдээх

Таны мэйл хаягаар сэтгэгдэл бичигдэнэ.