ОХУ-ын шүүх Алексей Навальныйд 3.5 жилийн хорих ял оноолоо

ОХУ-ын шүүх Алексей Навальныйд 3.5 жилийн хорих ял оноолоо

Москва хотын Симоновскийн шүүх Алексей Навальныйд “Ив Роше”-гийн хэргээр оноосон 3.5 жилийн тэнсэн харгалзах ялыг биеэр эдлэх ялаар солих шийдвэр гаргажээ. Гэхдээ гэрийн хорионд байсан хугацааг нь хассанаар хоёр жил, найман сарын хугацааг торны цаана өнгөрөөх болсныг Навальныйн өмгөөлөгч мэдээлжээ.

Симоновскийн шүүхийн шийдвэрийг давж заалдах гомдлыг хуульд заасан хугацаанд гаргавал хянан хэлэлцэх хүртэл Навальный урьдчилан хорих төвд хоригдох аж. Цагдан хорих ангийн захиргаа шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр болсон тухай мэдэгдлийг хүлээн авсан өдрөөс хойш 10 хоногийн дотор түүнийг хорих анги руу шилжүүлнэ. 

Навальный ялаа жирийн дэглэмтэй хорих ангид эдэлнэ.


Зөвлөмж!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд niitlel.mn хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл үлдээх

Таны мэйл хаягаар сэтгэгдэл бичигдэнэ.