Японы Засгийн газар хөл хорионы улмаас орлого тасалдсан ААН, иргэддээ 600-2 сая иенийн дэмжлэг үзүүлнэ

Японы Засгийн газар хөл хорионы улмаас орлого тасалдсан ААН, иргэддээ 600-2 сая иенийн дэмжлэг үзүүлнэ

Коронавирусийн тархалтын улмаас Японы 10 мужид онц байдлын дэглэмийг гуравдугаар сарын долооныг хүртэл сунгасан юм. Ийнхүү хөл хориог сунгасантай холбоотойгоор Японы Засгийн газар иргэдэд үзүүлэх санхүүгийн дэмжлэгийг өргөжүүлж байгаа талаар NHK суваг мэдээлжээ.

Эх сурвалжийн мэдээлснээр, онц байдлын улмаас ажиллах цагаа багасгахаас аргагүй болсон нийтийн хоолны үйлчилгээ эрхэлдэг жижиг байгууллагуудын эзэд 600 мянган иен хүртэлх /монгол мөнгөөр 14.9 сая төгрөг/ хэмжээний нэг удаагийн мөнгөн тэтгэмж авах юм байна. Харин цар тахлын улмаас орлого нь эрс буурсан иргэд хоёр сая хүртэлх /монгол мөнгөөр 50 сая орчим төгрөг/ хэмжээний хөнгөлөлттэй зээл авах боломжийг бий болгожээ.


Зөвлөмж!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд niitlel.mn хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл үлдээх

Таны мэйл хаягаар сэтгэгдэл бичигдэнэ.