Хөл хорионы үеэр нэг ч автомашинд QR код олгохгүй

Хөл хорионы үеэр нэг ч автомашинд QR код олгохгүй

Улсын Онцгой комисс өчигдөр хуралдаж, битүүний өдөр (2021.02.11)-өөс эхлэн бүх нийтийн өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт шилжих санал гаргасан. Цагаан сарын өдрүүдэд хатуу хөл хорио тогтоох саналыг Засгийн газрын хуралдаанаар эцэслэн батлах юм. Хөл хорионы үеэр замын хөдөлгөөнд хяналт тавьж, нэг ч автомашинд QR код олгохгүйг албаныхан мэдээллээ

Нийслэлийн Мэдээлэл, технологийн газрын дарга О.Чинзоригоос энэ талаар тодруулахад “Хатуу хөл хорионы үеэр нэг ч автомашинд QR код хэвлэж олгохгүй” гэв.

Шадар сайд С.Амарсайхан “Хатуу хөл хорионы үеэр улсын онцгой объект, зайлшгүй үйл ажиллагаа явуулах үйлдвэр, үйлчилгээний байгууллагын ажилтан, албан хаагчид ажлын газрын үнэмлэх зөвшөөрлөөр замын хөдөлгөөнд оролцоно. Давхар хяналт тавина гэж ойлгох хэрэгтэй. Орон нутгаас Улаанбаатар руу, хотоос орон нутаг руу хөдөлгөөн хязгаарлана.


Зөвлөмж!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд niitlel.mn хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл үлдээх

Таны мэйл хаягаар сэтгэгдэл бичигдэнэ.