“Зөв ХҮН электорат” эвсэл ард түмний санал болгосон хүнийг Ерөнхийлөгчид нэр дэвшүүлэхээ мэдэгдлээ

“Зөв ХҮН электорат” эвсэл ард түмний санал болгосон хүнийг Ерөнхийлөгчид нэр дэвшүүлэхээ мэдэгдлээ

Зөв хүн электорат эвслээс “Ерөнхийлөгчөө захиалъя” аяныг өрнүүлж байгаагаа мэдээллээ. “Зөв ХҮН Электорат” эвслээс нэр дэвшигчийг тодруулахад өөрийн саналыг гарган оролцох боломжийг иргэдэд нээлттэй олгож, сонгуулийг сонголттой болгох юм. 

Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшигчийг олон нийт, гишүүд, дэмжигчдээсээ нээлттэй санал авч, хуулийн хүрээнд тодруулах явдал юм. Нэр дэвшигч Монгол Улсаа талцуулан хагалдаг биш эвлүүлэн нэгтгэдэг, аль нэг нам бүлгийн эрх ашгийг хамгаалагч биш, нийт монголчуудаа төлөөлж чадах, хулгай хийдэггүй, худал ярьдаггүй, нэр цэвэр, хүсэл тэмүүлэл өндөр хүн байх ёстой гэдгийг онцоллоо. 

Иргэд www.zuvhun.mn веб хуудсаар зочлон, Монгол Улсын Ерөнхийлөгчөөр сонгогдон ажиллавал зохих хүний мэдээллийг илгээж, энэхүү санал асуулгад оролцох боломжтой. 

УИХ-ын гишүүн Т.Доржханд: Үе үеийн Ерөнхийлөгч нар өөр дээрээ эрх мэдэл авдаг байсан. Монголчуудын эв нэгдлийг хангаж, Монгол Улсын дэлхийн 200 гаруй улсад төлөөлөх учиртай хүн улс төржиж, монголчуудыг хагаралдуулах ажлыг хийдэг болж. Үүнийг засах ёстой. Ерөнхийлөгч Монгол үндэстнийг уриалж чаддаг лидер байх хэрэгтэй. Түүнээс илүү монголчуудын эв нэгдлийг хангаж чаддаг эрх чанартай хүн баймаар байна. Энэ хүний хийх ажил нь хамгийн сайн дипломатч байгаасай гэж хүсэж байна. Өөрөөр хэлбэл, Монгол Улсын нүүр царай байгаасай, бизнесүүдийг дэлхийд гарахад нь дэмждэг, монгол хүний үнэлэмжийг нэмэгдүүлж чаддаг хүн байгаасай гэж хүсэж байна. гэлээ. 


Зөвлөмж!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд niitlel.mn хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл үлдээх

Таны мэйл хаягаар сэтгэгдэл бичигдэнэ.