“Johnson & Johnson” вакцинаа АНУ-д бүртгүүлэх хүсэлтээ өгчээ

“Johnson & Johnson” вакцинаа АНУ-д бүртгүүлэх хүсэлтээ өгчээ

“Johnson & Johnson” компани коронавирусний вакциныг нь онцгой нөхцөлд хэрэглэх зөвшөөрөл олгох тухай хүсэлтийг АНУ-ын Хүнс, эмийн чанарын хяналтын газарт илгээжээ. Хүсэлтийг туршилтын гурав дахь үе шатнаас цуглуулсан вакцины үр дүн, аюулгүй байдлын талаарх мэдээлэлд үндэслэн гаргажээ. Зохих зөвшөөрөл олгогдсоны дараа вакцин нийлүүлэхэд бэлэн байгааг компани мэдэгдэв. 

“Johnson & Johnson” АНУ болон бусад улсад явуулсан вакцины туршилтын гурав дахь үе шатны тухай мэдээллээ нэгдүгээр сарын сүүлчээр танилцуулжээ. Туршилтыг АНУ, Латин Америк, Өмнөд Африк зэрэг улсад явуулж 43 мянга гаруй хүн оролцжээ. Бүх бүсэд тэр дундаа коронавирусний шинэ хувилбар бүртгэгдсэн бүсэд явуулсан туршилтад коронавирусний хүндрэл болон дундаж хүндрэлээс урьдчилан сэргийлэхэд вакцин 66 хувийн үр дүн үзүүлжээ. Вакцин АНУ-д 72 хувь, Латин Америкт 66, Өмнөд Африкт 57 хувийн үр дүн үзүүлснийг компани онцолсон байна.


Зөвлөмж!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд niitlel.mn хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл үлдээх

Таны мэйл хаягаар сэтгэгдэл бичигдэнэ.