Жирийн иргэдээс ялгаатай нь буюу АНУ-ын Ерөнхийлөгчийн хийж болохгүй 12 зүйл

Жирийн иргэдээс ялгаатай нь буюу АНУ-ын Ерөнхийлөгчийн хийж болохгүй 12 зүйл

АНУ-ын Ерөнхийлөгчийн сэнтийд заларч, Цагаан ордонд байрласнаар жирийн иргэдийн өдөр бүр хийж болох 12 зүйлийг хийж болохгүй болдог ажээ. Эдгээр 12 зүйлийг дурьдая.

Найзуудтайгаа чөлөөтэй ярилцаж болохгүй

АНУ-ын Ерөнхийлөгч болмогцоо “Өвгөн нь Цагаан ордонд нүүгээд ирлээ. Чамаар юу байна даа?” гэх мэтээр найзтайгаа чөлөөтэй хамаагүй утсаар ярих эрхгүй болно. Бүх яриа бат хамгаалагдсан шугамаар тусгай албаныхны хараа хяналт дор байх ёстой. Гар утас, албаны утас, видео яриа ч гэсэн заавал хяналтанд орно.

Хүссэн утсаа хэрэглэж болохгүй

Барак Обама iPhone барьдаггүй сайжруулсан Blackberry барьдаг байсан нь мэдээлэл алдагдахаас сэргийлсэн хэрэг байлаа. Ерөнхийлөгчийн гар утас, харилцаа холбооны хэрэгслүүд бүгд тусгай албаныхны хяналтанд орсон, мэдээлэл задруулж алдуулахгүй эд байх ёстой. Тиймээс хүссэн утсаа шүүрч аваад яриад байж таарахгүй.

Захидлуудыг устгаж, хаяж болохгүй

Ерөнхийлөгчид өч төчнөөн л захидал, цахилгаан ирдэг биз. Гэвч тэр бүрийг өөрийн хүслээр устгаж, хаяж болохгүй. Бүх захидал илгээмжийг Ерөнхийлөгчийн Тамгын Газрынхан сайтар шалгаж, ялгаж, танилцах ёстой.

Кинотеатрт очиж болохгүй

Ерөнхийлөгч болсон бол бусдын адил жирийн кинотеатрт очиж кино үзэж болохгүй. Кино үзье гэвэл тусгай бэлдсэн танхимд л үзэж болно. Тэгэхээр найзуудтайгаа попкорн хуваалцах зуураа кино үзэж, ярилцаад суух ямар ч боломжгүй.

Кафе, ресторанаар үйлчлүүлж болохгүй

Орой гэнэт юм идмээр санагдаад ойрын кафе юмуу ресторанд гүйгээд оччихож болохгүй. Ормоор байвал хэдэн цаг, хэдэн хоногийн өмнө тусгай албаныхандаа хэлж, бэлдүүлж, аюулгүй байдлаа хангуулах ёстой.

Хувийн тээврийн хэрэгслээр зорчиж болохгүй

Хувийн автомашин, онгоцтой байлаа ч түүнийгээ хэрэглэж, дураараа зорчиж болохгүй. Мэдээж, аюулгүй байдлын үүднээс ийм боломжгүй.

Автомашин жолоодож болохгүй

Рональд Рэйган, Жорж Буш хоёр Ерөнхийлөгч болчихоод энэ хоригт л их дургүй байсан гэнэ билээ. Хоёулаа автомашины жолоо мушгих дуртай хүмүүс. Гэтэл улсын Ерөнхийлөгч болсноор олон нийтийн газар жолоо барих эрхгүй болжээ. Харин хувийн эдлэндээ тусгай хамгаалалтын дор бол болно.

Цонхоо өөрөө онгойлгож болохгүй

Цагаан ордонд ч бай, автомашинаар ч явж бай цонхоо өөрөө дур мэдэн онгойлгож болохгүй.

Хүүхдүүдийнхээ арга хэмжээнд очиж болохгүй

Хүүхдүүд нь аавдаа юмуу ээждээ сургуулийнхаа концертыг үзүүлэхийг хүсэх нь ойлгомжтой. Гэвч Улсын Ерөнхийлөгч хүнд ийм эрх байхгүй. Тусгай албаны олон хүн дагуулж очоод хүүхдийнхээ концертыг үзнэ ч гэж юу байхав.

Өндөр үнэтэй бэлэг авч болохгүй

Өндөр үнэтэй бэлэг авч болохгүй. Үнийн дүнг нь заагаад өгчихсөн. 375 ам.доллараас илүү үнэтэй бэлэг авч болохгүй ээ гээд. Хэрвээ үнэтэй бэлэг өгье гээд байвал Үндэсний архивт хадгалуулдаг.

Олон түмний өмнө ганцаараа гарч болохгүй

Ерөнхийлөгч хүн олон түмний өмнө ганцаараа гарч болохгүй, мөн ганцаараа үлдэж болохгүй.

Тусгай чемодангүйгээр Цагаан ордоноос гарч болохгүй

“Хөлбөмбөг” гэх нэртэй тусгай чемодангүйгээр Ерөнхийлөгч Цагаан ордоноос гарч болохгүй. Мэдээж, өөрөө барихгүй л дээ. Тэр чемоданыг барьсан хүн үргэлж дэргэд нь ойрхон явдаг. Ойролцоогоор 20 кг жинтэй эд гэнэ. Хүмүүс тэр чемоданд цөмийн зэвсгийн товчлуур байдаг гэж ярьдаг ч үнэн хэрэгтээ шаардлагатай үед Ерөнхийлөгчийн биеийг хамгаалах сум нэвтрүүлдэггүй хаалт байдаг гэнэ лээ.

Р.Гэгээ


Зөвлөмж!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд niitlel.mn хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл үлдээх

Таны мэйл хаягаар сэтгэгдэл бичигдэнэ.