Аль улсад эмэгтэй дарга олон мөн цөөн байдаг вэ?

Аль улсад эмэгтэй дарга олон мөн цөөн байдаг вэ?

Хэрвээ та Иордан, Ботсван, Гондурас эсвэл Филиппинд ажилладаг бол таны дарга эмэгтэй хүн байх магадлал өндөр. Эдгээр улсуудад эмэгтэйчүүд даргын ажил олноор эрхэлж байгааг НҮБ-ын дэргэдэх Олон Улсын Хөдөлмөрийн Байгууллагаас явуулсан судалгаа нотолжээ. Тус улсуудад эмэгтэйчүүд даргын албан тушаалын 50-аас дээш хувийг эзэлж байна. Судалгаанд нийтдээ дэлхийн 83 улсыг хамруулсныг нь дурьдах зөв биз ээ.

Судалгааны дүнг харахад Иордан улс эмэгтэй дарга нарынхаа эзлэх хувиар толгой цохиж байна. Тэндэхийн дарга нарын 62 хувь нь эмэгтэйчүүд. Тэгвэл эмэгтэй дарга хамгийн цөөнтэй улсад Энэтхэг, Япон, Өмнөд Солонгос орж байна. Энэтхэгт 14.6, Японд 14.8 хувь нь эмэгтэй даргатай бол Өмнөд Солонгост 15.6 хувьтай байгаа ажээ.

Европ болон Америк тивд эмэгтэй дарга нарын эзлэх хувь 35-40, Африк болон Азид ойролцоогоор 20 хувьтай байна. Ойрхи Дорнодод бол бүр 10 хувь хүрэхтэй үгүйтэй байдаг гэнэ.

1991 оноос хойшхи судалгаанаас харвал Латин Америк, Карибын тэнгисийн орнуудад дарга нарын эзлэх хувь 27.5 хувь байснаа 2019 онд 38.6 хувь болж эрс өсчээ.

Р.Гэгээ


Зөвлөмж!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд niitlel.mn хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл үлдээх

Таны мэйл хаягаар сэтгэгдэл бичигдэнэ.