Оксфорд: Өмнөд Африкт анх илэрсэн хувилбарт тохирох вакциныг намар гаргана

Оксфорд: Өмнөд Африкт анх илэрсэн хувилбарт тохирох вакциныг намар гаргана

ЛОНДОН. /CNN/. Өмнөд Африкт анх илэрсэн коронавирусний хувилбарын эсрэг үйлчлэх “Oxford/AstraZeneca”-гийн вакцины шинэ хувилбарыг “намар” гаргана гэж Оксфордын их сургуулийн профессор Сара Гилберт мэдээлжээ.“Вакциныг гарган авсан судлаачид вакциныхаа өөрчилсөн хувилбарыг ирэх намар бэлэн болгох төлөвтэй байна” гэж С.Гилберт “BBC” сувагт мэдээлжээ. “AstraZeneca” компани вакцинаа Өмнөд Африкийн хувилбарын эсрэг хязгаарлагдмал үр дүн үзүүлж байгаа талаар өнгөрсөн бямба гарагт мэдээлсэн юм.“501.V2”, “B.1.351” гэж нэрлэгдэж байгаа коронавирусний хувилбар нь Өмнөд Африкийн ихэнх нутагт тархаад байгаа юм. Өмнөд Африкийн Засгийн газар “AstraZeneca”-гийн вакцины талаарх урьдчилан судалгаануудын дүнг харгалзан уг вакцинаар дархлаажуулах хөтөлбөрөө түр хойшлуулсан талаар өмнө нь мэдээлсэн билээ.   Э.ХуланЭх сурвалж: Монцамэ агентлаг


Зөвлөмж!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд niitlel.mn хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл үлдээх

Таны мэйл хаягаар сэтгэгдэл бичигдэнэ.