Барилга, хот байгуулалтын яамны албан хаагчид төрийн өндөр дээд одон медалиар шагнагдлаа

Барилга, хот байгуулалтын яамны албан хаагчид төрийн өндөр дээд одон медалиар шагнагдлаа

“Цөөвөр” хэмээх цагаагчин үхэр жилийн сар шинийн баярыг тохиолдуулан эрхэлсэн ажилдаа амжилт гаргаж салбартаа төдийгүй улс эх орныхоо хөгжил цэцэглэлтэд үнэтэй хувь нэмэр оруулсан их амжилтаа төр засагтаа үнэлүүлсэн эрхмүүдэд Монгол улсын Ерөнхийлөгчийн зарлигийн дагуу төрийн дээд одон медаль гардууллаа.

Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2021 оны 02-р сарын 05-ны өдрийн 14-р зарлигаар Барилга,хот байгуулалтын яамны Төрийн нарийн бичгийн дарга С.Магнайсүрэнг “Алтан гадас одон”-оор шагналаа. Шагналыг Барилга, хот байгуулалтын сайд Б.Мөнхбаатар гардуулж, 1999 оноос хойш төрийн албанд тасралтгүй 22 жил үр бүтээлтэй ажиллан төрдөө үнэлүүлсэнд баяр хүргэн цаашдын ажил хөдөлмөрт өндрөөс өндөр амжилт хүсэв.

Мөн “Хөдөлмөрийн хүндэт” медалиар Барилга, хот байгуулалтын яамны Хяналт-шинжилгээ, үнэлгээ дотоод аудитын газрын дарга О.Лхагвацэдэн, Хот, байгуулалт, газрын харилцааны бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын Геодези, зураг зүйн бодлого, зохицуулалт хариуцсан шинжээч С.Болороо нарыг тус тус шагналаа. Шагнал гардуулах ёслолын үеэр Барилга, хот байгуулалтын сайд Б.Мөнхбаатар “Та бүхэн өөрсдийн эрхэлсэн салбартаа бусдыгаа тэргүүлж төр засгаараа хөдөлмөр зүтгэлээ үнэлүүлэн шагнуулж байгаад баяр хүргэе.

Энэ шагнал та бүгдийн цаашдын ажил хөдөлмөрт эрч хүч, урам зориг өгч байгаа гэдэгт итгэлтэй байна. Эрхэм та бүхэнд удахгүй гарах гэж буй Цөөвөр хэмээх цагаагчин үхэр жилийн сар шинийн баярын мэндийг өргөн дэвшүүлье” хэмээлээ.


Зөвлөмж!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд niitlel.mn хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл үлдээх

Таны мэйл хаягаар сэтгэгдэл бичигдэнэ.