Монгол Улс “Спутник V” вакциныг бүртгэлээ

Монгол Улс “Спутник V” вакциныг бүртгэлээ

Монгол Улсын Эрүүл мэндийн яам ОХУ-ын “Спутник V” коронавирусний вакциныг бүртгэсэн тухай Оросын шууд хөрөнгө оруулалтын сан мэдэгдэв.

Тус сангийн мэдээлснээр Монгол Улс “Спутник V” вакциныг хэрэглэх зөвшөөрөл олгосон 23 дахь орон болжээ. Бүртгэх шийдвэрийг тус улсад эмнэлзүйн нэмэлт туршилт явуулахгүйгээр онцгой байдлын үед ашиглах журмаар гаргасан” хэмээн тус сангийн мэдэгдэлд дурдав.

Оросын шууд хөрөнгө оруулалтын сангийн түнш, Монголын тэргүүлэх эмийн компани “Mongol Emimpex Concern LLC”-н дэмжлэгтэйгээр вакцинд зөвшөөрөл олгосон байна. Монголын түншүүд “Спутник V” вакцины өндөр үр дүн, аюулгүйг батлан харуулсан эмнэлзүйн судалгааны мэдээллийг нягт судалсны дараа вакциныг бүртгэн авах шийдвэрийг гаргажээ.


Зөвлөмж!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд niitlel.mn хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл үлдээх

Таны мэйл хаягаар сэтгэгдэл бичигдэнэ.