Татварын тайлан авах хугацааг 27-ныг хүртэл сунгав

Татварын тайлан авах хугацааг 27-ныг хүртэл сунгав

Татварын байгууллага Хувь хүний орлогын албан татварын 2021 оны тайлан, хөнгөлөлт, чөлөөлөлтийн баримт материалыг хуулийн дагуу энэ оны 2 дугаар сарын 15-ны өдрийг дуустал бүртгэн хүлээн авдаг. Энэ хугацааг сунгаж, 2 дугаар сарын 26-ныг дуустал авахаар болсныг Татварын ерөнхий газраас мэдээллээ. 

Тодруулбал, “COVID-19”-ийн цар тахлын улмаас удаа дараагийн хөл хорио тогтоосонтой холбоотойгоор санхүүгийн болон Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тайлан, Хувь хүний орлогын албан татварын тайлан тушаах хугацааг 2021 оны 2 дугаар сарын 26-ны өдрийг дуустал сунгаж буйг Татварын ерөнхий газрын Татвар төлөгчид үйлчлэх газраас мэдээллээ. 

Өмнө нь иргэд Хувь хүний орлогын албан татварын тайланг гаргаж орон сууцны буцаан олголтыг авахын тулд 14-16 төрлийн баримт материал бүрдүүлдэг байсан бол энэ оноос эдгээр баримтын тоог багасган 5 болгож цахимаар хүлээн авч байгаа талаар Татварын ерөнхий газраас мэдээллээ.


Зөвлөмж!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд niitlel.mn хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл үлдээх

Таны мэйл хаягаар сэтгэгдэл бичигдэнэ.