Т.Аюурсайхан: Оюутолгойн гэрээг сайжруулах, Монгол Улсын эрх ашгийг хангуулах ажлыг хийнэ

Т.Аюурсайхан: Оюутолгойн гэрээг сайжруулах, Монгол Улсын эрх ашгийг хангуулах ажлыг хийнэ

УИХ-ын дарга Г.Занданшатар өчигдөр захирамж гаргаж Оюутолгой ордын ашиглалтад Монгол Улсын эрх ашгийг хангуулах тухай УИХ-ын 2019 оны 92 дугаар тогтоолын хэрэгжилтэд хяналт тавих ажлын хэсэг байгуулжээ. Ажлын хэсэг 20 гишүүнээр бүрдэж байгаа бөгөөд ахлагчаар нь УИХ-ын дэд дарга Т.Аюурсайхан ажиллах юм байна.

Энэхүү ажлын хэсгийн гишүүд өнөөдөр мэдээлэл хийж, Оюутолгойн гэрээг сайжруулах, Монгол Улсын эрх ашгийг хангуулах ажлыг хийнэ гэж мэдээллээ. 

УИХ-ын гишүүн Т.Аюурсайхан: Оюутолгой ордын ашиглалтад Монгол Улсын эрх ашгийг хангуулах тухай УИХ-ын 2019 оны 92-р тогтоолын хэрэгжилтэд хяналт тавих томоохон ажлын хэсэг өнөөдөр байгуулагдлаа. Монголын хөгжлийн хувь заяатай холбоотой чухал асуудал яригдаж байна. Ажлын хэсэгт 20 гишүүн багтсан. Ахлагчаар миний бие ажиллаж байна. УИХ-ын олонх, цөөнх бүх гишүүдийг хамруулсан өргөн хэмжээний ажлын хэсэг байгуулагдсан. Оюутолгойн гэрээнд олон нийт зөрүүтэй мэдээлэл авч байсан. Оюутолгойн гэрээ саяхныг хүртэл ашигтай гэдэг мэдээллийг цацаж байсан. Тэгвэл Дубайн гэрээ хохиролтой Монгол Улсын эрх ашгийг хангуулж чадахгүй байна гэдгийг нээлттэй мэдээлэх хэрэгтэй. Дубайг гэрээг өөрчлөх сайжруулах ёстой. Оюутолгойн гэрээг сайжруулах, Монгол Улсын эрх ашгийг хангуулах ажлыг хийнэ.

УИХ-ын гишүүн Ц.Даваасүрэн: Оюутолгойн төсөл хөрөнгө оруулалтын гэрээ биш цэвэр луйвар. Баялгаа ашиглуулсны төлөө бид өртэй үлдэхээр байна. Иймээс Оюутолгойн гэрээг өөрчлөх ажлын хэсэг байгуулагдлаа. 

УИХ-ын гишүүн Ц.Болорчулуун: Оюутолгойн гэрээг засах гэсэн гишүүд парламентад ямагт цөөн байсан. Гэхдээ сайн юм нь сонгуулиас сонгуульд Оюутолгойн гэрээг хамгаалагчдыг сонгохоо больсон. Өнөөдрийн парламентад энэ гэрээг засаж сайжруулах байр сууриа илэрхийлсэн 40-50 гишүүн байна. Энэ бол гэрээ биш дээрэм байсан. Хүүнд хүү бодогдсон эдийн засгийн мөлжлөг байсан. Үүнийг бид яаралтай засаж сайжруулах ёстой.

Харин ажлын хэсэгт дараах гишүүд ажиллахаар болжээ.

  1. Т.Аюурсайхан 
  2. Н.Алтанхуяг,
  3. Ш.Адьшаа,
  4. Ц.Анандбазар,
  5. П.Анужин,
  6. Б.Бат-Эрдэнэ,
  7. Б.Баттөмөр,
  8. Б.Баярсайхан,
  9. Ё.Баатарбилэг,
  10. Х.Болорчулуун,
  11. С.Бямбацогт,
  12. Ж.Ганбаатар,
  13. С.Ганбаатар,
  14. Н.Ганибал,
  15. Ц.Даваасүрэн,
  16. Ж.Мөнхбат,
  17. Д.Тогтохсүрэн,
  18. Ж.Сүхбаатар,
  19. Б.Чойжилсүрэн,
  20. Т.Энхтүвшин

Зөвлөмж!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд niitlel.mn хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл үлдээх

Таны мэйл хаягаар сэтгэгдэл бичигдэнэ.