Д.Сумъяабазар: Хоёрдугаар сарын 8-наас хойш өгсөн шинжилгээ ХҮЧИН ТӨГӨЛДӨР, битгий будилуулаад бай

Д.Сумъяабазар: Хоёрдугаар сарын 8-наас хойш өгсөн шинжилгээ ХҮЧИН ТӨГӨЛДӨР, битгий будилуулаад бай

PCR шинжилгээний хариутай холбоотой иргэдийг төөрөгдүүлсэн асуудал өнөөдөр гараад байна. 

Энэ талаар Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Д.Сумъяабазар: Шинжилгээний хариу 72 цаг хүчинтэй гэж хаанаас хэн гаргасан юм? Хоёрдугаар сарын 8-наас хойш шинжилгээ өгсөн иргэд бичгээ үзүүлээд явах ёстой. 72 цагийн хүчинтэй гэж ярьсан хүмүүсийг тодруулаарай. Б.Бямбадорж дарга /НЭМГ-ын дарга/ иргэдийг төөрөгдүүлдэг явдлыг засаж залруулаарай. ЭМЯ юм уу хоёрдугаар шатлалын эмнэлгүүдээс гаргасан юм уу? Төр, иргэн, хувийн ААН-үүд бүгд хариуцлагатай байж үүнийг давах ёстой. Битгий дунд нь будилуулаад бай гэж цаад улсууддаа хэл” гэлээ.

Засгийн газрын Хэвлэл мэдээлэл, Олон нийттэй харилцах албаны дарга Ц.Ганзориг “Ойлголтын зөрүү гаргасанд уулчлал хүсье. ХӨСҮТ өмнө нь вирусын нууц үеийн хугацааг тооцоолоод PCR-ын шинжилгээг 72 цаг хүчинтэй гэж тооцож байсан тухайгаа А.Амбасэлмаа доктор ярьсан. Үүнийг хөл хорионы үед хэрэгжүүлэх УОК-ын шийдвэр мэт ойлгосонд ойлголтын зөрүү гарлаа. Ямар ч чиглэл шийдвэр гараагүй болно. 2-р сарын 8-10 нд төрийн 808 байгууллагын 62646 хүнээс PCR-ын шинжилгээ авсан. Энэ хүмүүс болон хөл хорионы 2-р сарын 11-нээс PCR авсан хүмүүс хөл хорио дуустал дахиж PCR өгөх ёстой гэсэн шаардлага байхгүй” гэв.

Тиймээс энэ сарын 11-ээс хойш PCR шинжилгээ өгсөн бол хөл хориог дуустал буюу хоёрдугаар сарын 23-н хүртэл дахин шинжилгээ өгөх шаардлагагүй юм байна. Мөн тухайн иргэний гэр бүлийн хүн нэг өрх-нэг шинжилгээнд хамрагдсан бол заавал шинжилгээ өг гэж шаардахгүй юм байна.


Зөвлөмж!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд niitlel.mn хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл үлдээх

Таны мэйл хаягаар сэтгэгдэл бичигдэнэ.