Илон Маск ОХУ-ын ерөнхийлөгчийг “Clubhouse”-т ярилцахыг урьжээ

Илон Маск ОХУ-ын ерөнхийлөгчийг “Clubhouse”-т ярилцахыг урьжээ

ЛОНДОН. /BBC/. “Tesla”, “SpaceX” компанийг үүсгэн байгуулагч Илон Маск ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путинтэй “Clubhouse” нийгмийг сүлжээгээр дамжуулан ярилцахыг урьжээ. “Clubhouse”-д яриа өрнүүлэхээр надтай нэгдэх үү” хэмээн “Твиттер” хуудсандаа тэмдэглэхдээ И.Маск ОХУ-ын ерөнхийлөгчийн тамгын газрын албан ёсны цахим хуудсыг иш татсан байна.  Түүнчлэн тэрбээр “тантай ярилцах нь миний хувьд нэр төрийн хэрэг байх болно” хэмээн орос хэлээр тэмдэглэжээ. И.Маскын энэхүү жиргээ гурван цагийн дотор 90 мянга орчим лайк цуглуулсан байна.  “Clubhouse” нийгмийн сүлжээг “Alpha Exploatation Co.” компани 2020 оны хавар бүтээсэн бөгөөд коронавирусний цар тахал болон хорио цээрийн хязгаарлалт тогтоосонтой холбоотойгоор тус нийгмийн сүлжээ маш хурдацтай олонд танигджээ.

“Clubhouse”-д хэрэглэгчид аудио хэлбэрээр харилцдаг бөгөөд зөвхөн хэн нэгний урилгаар тус хавсралтад нэвтэрч ашиглах боломжтой аж. Тийнхүү хэрэглэгчид цахим сэдэвчилсэн "өрөө" нээж тэндээ бие биетэйгээ ярилцаж, санал бодлоо солилцдог байна.

Энэ нийгмийн сүлжээ олонд танигдахад алдартнуудын оролцоо томоохон нөлөө үзүүлжээ. Тухайлбал, “Facebook”-г үүсгэн байгуулагч Марк Цукерберг, жүжигчин Эштон Катчер, Илон Маск нар “Clubhouse”-т яриа өрнүүлсэн нь олны анхаарлыг татсан байна.  Ташрамд дурдахад, “Tesla”-г үүсгэн байгуулагч Илон Маск өмнө нь орос хэлээр жиргэж байгаагүй юм. Харин орос хэлний дуудлага өөрт нь маш их таалагддаг тухай тэрбээр өнгөрсөн оны тавдугаар сард “Твиттер”-тээ тэмдэглэж байсан аж.  

Эх сурвалж: Монцамэ агентлаг   Э.Аянзаяа


Зөвлөмж!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд niitlel.mn хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл үлдээх

Таны мэйл хаягаар сэтгэгдэл бичигдэнэ.