С.Жавхланбаатар: Голомтолсон бүсээс өвчин гадагш тархаахгүйн тулд заавал PCR шинжилгээ өгсөн байхыг жолооч нараас шаардана

С.Жавхланбаатар: Голомтолсон бүсээс өвчин гадагш тархаахгүйн тулд заавал PCR шинжилгээ өгсөн байхыг жолооч нараас шаардана

Зөвшөөрөгдсөн салбарын албан байгууллагууд ажиллаж эхлэхтэй холбоотойгоор өнөөдөр буюу 2021 оны хоёрдугаар сарын 15-ны өдрөөс 21 чиглэлд 180 автобус иргэдэд үйлчлэхээр болжээ.

Энэ талаар Нийслэлийн нийтийн тээврийн үйлчилгээний газрын дарга Ч.Сайханбаяр “Автобус нь өглөө 07:00-09:00, өдөр 12:00-15:00, орой 17:00-22.30 гэсэн цагийн хуваариар  иргэдэд үйлчилнэ. Нийт 30 мянга орчим иргэнд үйлчилнэ гэсэн тооцооллоор энэ төлөвлөлтийг гаргасан. Шаардлага үүсвэл нэмэлтээр 20 автобус явуулахаар зохицуулалт хийсэн” гэлээ. 

Мөн авто замын хөдөлгөөнийг хэрхэн зохицуулах талаар ТЦА-ны Замын цагдаагийн газрын дэд бөгөөд Нийслэлийн замын хөдөлгөөн хариуцсан дэд дарга С.Жавхланбаатар “Нийт 14 чиг үүргийн байгууллага хөдөлгөөнд оролцох зөвшөөрөлтэй байгаа. Үүнээс Шадар сайдын өгсөн үүргийн дагуу нийслэл хотын хөдөлгөөнийг энэ сарын 23-ныг дуустал тав орчим хувьд барина. Энэ асуудал дээр бид худалдаа, үйлчилгээ эрхлэгчидтэй тохиролцолд хүрсэн. Хөдөлгөөнд оролцохдоо гэр-ажил-гэр гэсэн чиглэлийг баримтална. Мөн биедээ заавал ажлын үнэмлэх, иргэний үнэмлэх авч явна. Дээр нь голомтолсон бүсүүдээс өвчин гадагш тархаахгүйн тулд заавал PCR шинжилгээ өгсөн байхыг жолооч болон зорчигчоос шаардана. Бүх үүрэг гүйцэтгэгч энэ чиглэлийг барьж ажиллана” гэв.


Зөвлөмж!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд niitlel.mn хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл үлдээх

Таны мэйл хаягаар сэтгэгдэл бичигдэнэ.