Лулу нохойд 5 сая ам.доллар өвлүүлэн үлдээжээ

Лулу нохойд 5 сая ам.доллар өвлүүлэн үлдээжээ

АНУ-ын хамгийн баян нохойн жагсаалтыг Лулу хэмээх найман настай нохой тэргүүлэх болоод хэдхэн хонож байна. Лулуд эзэн нь 5 сая ам.долларын хөрөнгөө өвлүүлэн үлдээгээд амьсгал хураажээ.

Лулугийн эзэн Билл Доррис этгээд хачин үйлдлээрээ зартай нэгэн гэдгээ амьсгал хураахдаа хүртэл дахин нотолж 84 насандаа ертөнцийн мөнх бусыг үзүүлэхдээ гэрээслэлдээ хайртай нохойндоо хамаг хөрөнгөө өвлүүлж буйгаа дурьджээ.

Билл Доррис хүүхэдгүй ганц бие эр бөгөөд гэрээслэлдээ “Би өөрийн хөрөнгө болох 5 сая ам.долларыг Лулуг асран халамжлах санд хандивлаж байна” хэмээн бичжээ. Лулуг харж хандах үүргийг Билл Доррисын найз эмэгтэй Марта Бертон хүлээн авсан байна.

Р.Гэгээ


Зөвлөмж!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд niitlel.mn хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл үлдээх

Таны мэйл хаягаар сэтгэгдэл бичигдэнэ.