Гадаадаас ирэх иргэд 50,000-өөс дээш зардлаар тусгаарлагдах байраа сонгох боломжтой

Гадаадаас ирэх иргэд 50,000-өөс дээш зардлаар тусгаарлагдах байраа сонгох боломжтой

Гадаадаас эх орондоо ирэх хүсэлтэй иргэдийг аль бүс нутгаас ирэхээс шалтгаалан тусгаарлалтын хоног нь харилцан адилгүй болсон шийдвэрийг УОК-оос гаргасан билээ.

Энэ талаар ХМОНХХ-ийн дарга Ц.Ганзориг “Гадаадаас ирэх иргэдийн тусгаарлалтын хоногийг цөөн болгосон. Гэхдээ шинэ коронавирусийн мутацид орсон хэлбэр нь тархсан бүс нутгууд бий. Тухайлбал, Их Британи, Өмнөд Африк, Бразил зэрэг мутацид орсон хувилбар тархсан орнуудаас ирэх иргэдийн тусгаарлалтын хоногийг 14 байлгах нь зүйтэй гэх байр суурийг ЭМЯ-ны зүгээс илэрхийлсэн.

Тиймээс гадаадаас ирэх иргэдийн тусгаарлалтын хоног нь ирэх бүс нутгаас нь шалтгаалж 10-14 хоног байхаар болсон. Өөрөөр хэлбэл, мутацид орсон коронавирусийн халдвар тархсан бүсээс ирэх иргэд 14 хоног, бусад бүсээс ирж байгаа иргэд 10 хоног тусгаарлагдана. Тусгаарлалтын хоног, төлбөрийн хувьд ч энэ удаа өөрчлөлт орж байна. Өмнө нь хоногийн 50 мянган төгрөгөөр буудлууд өрөөгөө тусгаарлах байрны зориулалтаар ашиглуулдаг байсан. Ийм үнээр авч байгаа буудлын өрөөгөө гадаадаас ирж байгаа иргэд голох асуудал гардаг тул үүнийг харгалзан үзэж тусгаарлах байрыг гурван шатлалтай болгож байгаа. 50 мянга болон түүнээс дээш хоёр шатлалын зардлаар өөрөө тусгаарлах байраа сонгох боломжтой болсон” гэсэн мэдээлэл өглөө.

ХӨСҮТ-ийн Тандалт, судалгааны албаны дарга А.Амбасэлмаа “Коронавируст халдварын нууц үеийн хугацаа 14 хоног. Гэхдээ бид гадаадаас ирэх иргэдээ хэд хэдэн ангиллаар тусгаарлах зохион байгуулалтын хийж байна. Тухайлбал, гаднын улс орнуудад манай иргэд коронавирусийн эрсэг вакцин хийлгээд эх орондоо ирэхэд тухайн иргэний вакцин хийлгэсэн сертификатыг нь хамгийн түрүүлж үзнэ. Сертификаттай иргэнийг ажиглан тусгаарлах байранд долоо хоног тусгаарлаж, эсрэг биет үүссэн байвал гаргана” гэдгийг хэллээ.


Зөвлөмж!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд niitlel.mn хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл үлдээх

Таны мэйл хаягаар сэтгэгдэл бичигдэнэ.