Хойд Солонгосыг вакцины технологийг хулгайлахыг завдсан хэмээн БНСУ буруутгажээ

Хойд Солонгосыг вакцины технологийг хулгайлахыг завдсан хэмээн БНСУ буруутгажээ

Манай улсын коронавирусний вакцин үйлдвэрлэлийн технологийн талаарх мэдээллийг Умард Солонгосын хакерууд хулгайлахыг завдсан хэмээн БНСУ-ын Үндэсний тагнуулын албаны депутат Ха Тэ Гён сэтгүүлчдэд мэдэгджээ.

БНСУ-ын байгууллагуудад кибер халдлага үйлдэх тохиолдлын тоог өнгөрсөн оныхтой харьцуулахад 32 хувиар өссөнийг тэрбээр цохон тэмдэглэв. Хакерууд мөнгө олох, технологи хулгайлах зорилгоор хор хөнөөлтэй программуудыг ашигладаг байна.

Өөр нэгэн депутат Ким Бён Гигийн ярьж буйгаар, чухал албан тушаал эрхэлдэг 100 орчим хүний цахим шуудангаар хортой вирус агуулсан захидал иржээ. Кибер халдлагууд янз бүрийн орноос үйлдэгдэж байгаа ч дийлэнх нь Умард Солонгостой холбоотой аж.

Үүнээс гадна өмнө нь Германы “BioNTech” компанитай хамтран коронавирусний вакцин гарган авсан “Pfizer” компани кибер халдлагад өртсөн тухай Ха Тэ Гён ярьсан байна. Гэсэн ч ямар компаниуд Умард Солонгосын хакеруудын халдлагын бай болсныг Өмнөд Солонгосын тагнуулын газар нарийн тодорхой дурдаагүй байна.

Европын эмийн агентлаг кибер халдлагад өртсөн тухайгаа 12 дугаар сарын 9-нд мэдэгджээ.  Гэмт этгээдүүд коронавирусний вакцин, эмтэй холбоотой мэдээлэлд нэвтэрсэн байна. “BioNTech”, “Pfizer” компаниудын хожим мэдэгдсэнээр, хакерууд вакциных нь талаарх зарим мэдээллийг олж авч чаджээ.


Зөвлөмж!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд niitlel.mn хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл үлдээх

Таны мэйл хаягаар сэтгэгдэл бичигдэнэ.