АстраЗенека вакциныг Энэтхэг улсаас хүлээн авлаа

АстраЗенека вакциныг Энэтхэг улсаас хүлээн авлаа

АстраЗэнэка вакцины 150 мянган хүн тунг Энэтхэг улсаас хүлээн авлаа гэж Шадар сайдын хэвлэлийн албанаас мэдээллээ. 

Оксфордын АстраЗэнэка вакцины эхний татан авалтын нислэг Чингис хаан ОУ-ын нисэх буудалд газардлаа.

Дархлаажуулалт маргааш эхлэх бөгөөд эрүүл мэнд, онцгой байдал, цагдаагийн байгууллагын алба хаагчдыг эхлээд дархлаажуулах юм. Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ коронавирусийн эсрэг вакцины анхны тунг хийлгэнэ гэж мэдэгдсэн билээ. Нэг хүнд хоёр тун хийгдэх тус вакцинаар 690 гаруй мянган хүнийг дархлаажуулах төлөвлөгөөтэй байгаа. БНЭУ-аас Монгол Улсад суугаа Элчин сайд М.П.Сингх AstraZeneca вакциныг манай улсад буцалтгүй тусламжаар өгч буйг хэллээ.

Вакцин хүлээн авах үйл ажиллагаанд Эрүүл мэндийн сайд С.Энхболд болон бусад төлөөлөл оролцсон бөгөөд дээжийг Шадар сайдад хүлээлгэн өглөө. Мөн үлдсэн 40 хувийн вакциныг Засгийн газар өөрийн хөрөнгөөр буюу 226 тэрбум төгрөгөөр худалдан авч байгаа аж. Тухайлбал, -70 градуст хадгалдаг Pfizer-ийн вакциныг БНСУ-аас 125 мянган хүн тун буюу 62 мянган хүнийг дархлаажуулах хэмжээний вакциныг өнөөдөр авчрах юм. 

Түүнчлэн хөрш хоёр орон буюу ОХУ, БНХАУ ч Монгол Улсад вакцин хандивлах хүсэлтэй байна. Тухайбал, ОХУ-аас Монголд Улсад 20 мянган хүн тун буюу 10 мянган хүнийг дархлаажуулах “Спутник-V” вакциныг нийлүүлэхээр болсон байна.

Гэхдээ ДЭМБ нь дээрх хоёр орны үйлдвэрлэсэн вакциныг зөвшөөрөөгүй байгаа. БНХАУ-д үйлдвэрлэсэн вакцины үр дүн одоогоор тодорхойгүй байгаа.  Мөн “Спутник-V” вакцины хувьд эмнэлзүйн туршилтын гуравдугаар шат  буюу олон мянган хүнд вакциныг хийж, цаашид ашиглах үгүйг шийддэг туршилтыг эхлэхээс өмнө буюу хоёрдугаар шатандаа вакцин бүтээснээ дэлхий нийтэд зарласан ч “Спутник-V” вакциныг ДЭМБ хүлээн зөвшөөрөөгүй байгаа билээ.


Зөвлөмж!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд niitlel.mn хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл үлдээх

Таны мэйл хаягаар сэтгэгдэл бичигдэнэ.