Маргаашаас 13 төрлийн 59 үйл ажиллагаанд тусгай нөхцөл шаардана

Маргаашаас 13 төрлийн 59 үйл ажиллагаанд тусгай нөхцөл шаардана


Маргаашаас аж ахуйн нэгжүүдийн 95 хүртэлх хувийг салбар тус бүрийн тусгай дэглэм, журмаар хэвийн үйл ажиллагааны горимоор ажиллуулна.

Бүх нийтийн бэлэн байдлын зэргийг бууруулж, өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт шилжиж байгаатай холбоотойгоор төрийн байгууллага, хуулийн этгээд, иргэд халдвараас сэргийлэх дэглэм сахиулах үүднээс хязгаарлах үйл ажиллагааг журамд оруулжээ

Тухайлбал, төрийн байгууллага уралдаан тэмцээн, аялал зугаалга зохион байгуулахыг хязгаарлах бол хуулийн этгээд, иргэдэд дээрх хоёроос гадна өргөтгөсөн болон үзэсгэлэн худалдаа, цахим тоглоомын газар, хүүхдийн тоглоомын төвийг хязгаарлаж байна. Мөн аж ахуйн нэгжид хамааралтай нэг заалт нь диско клубын үйл ажиллагааг хязгаарлахыг Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албаны Хүнс үйлдвэрлэл, худалдаа үйлчилгээний хэлтсийн ахлах мэргэжилтэн Б.Эрдэнэчимэг хэллээ.

Тэрбээр, коронавируст халдварын тархалтын түвшин тогтоох, хэрэгжүүлэх үйл ажиллагааг зохицуулах түр журам, худалдааны газрын үйл ажиллагаанд тавих тусгай нөхцөл шаардлага боловсруулсныг танилцуулав. 

Нийт 14 төрлийн 86 үйл ажиллагааны чиглэлээр түр журам боловсруулснаас 13 төрлийн 59 үйл ажиллагаа нь тусгай нөхцөл шаардах юм. Үүнд: 

Худалдааны газар;

Хоол үйлдвэрлэл, үйлчилгээ;

Үсчин, гоо сайхан, хумс засал, нийтийн халуун ус, саун, усан бассейн;

Амралтын газар, жуулчны бааз, зочид буудал, дэн буудал;

Чийрэгжүүлэх, бялдаржуулах үйлчилгээ;

Соёл урлаг, сүм хийд, үзвэр үйлчилгээ, олон нийтийн арга хэмжээ, хурал цуглаан;

Сургалтын төвүүд;

Тоглоомын төвүүд;

Нийтийн тээврийн үйлчилгээ;

Нийтийн зориулалттай орон сууц, нийтийн байр;

Хүнсний барааны тээвэр, түгээлт;

Буяны үйл ажиллагаа;

Жагсаал цуглаан багтана.


Зөвлөмж!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд niitlel.mn хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл үлдээх

Таны мэйл хаягаар сэтгэгдэл бичигдэнэ.